Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Лиллард Кармело Энтониг багтаа авахыг хүсч байна

SPS телевиз
2017 оны 9 сарын 12
SPS
Зураг зураг

Өрнөд бүсийн Портлэнд Блэйзерс багийн лидер, холбон тоглогч Дэмиан Лиллард багийнхаа бүрэлдэхүүнийг сайжруулахыг, тэр дундаа Кармело Энтониг багтаа авахыг хүсч байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр Мелог Портлэндэд авчрахын төлөө бүхнээ дайчлах болно гэжээ.

“Би түүнд ямар нэгэн дарамт өгмөөргүй байна. Мэдээж шинэ багт очно гэдэг хэцүү. Лигт болж буй энэ олон том наймаа надад тийм ч таатай санагдахгүй байгаа. Тоглогчийн хувьд наймааны талаар ярих нь асуудалд хөндлөнгөөс оролцсонтой ялгаагүй биз. Гэхдээ бид бүгдээрээ тэгш эрхтэй тоглогчид. Нэг нэгнийхээ талаар үг хэлэх нь байж болох зүйл гэж боддог. Чи юу бодож байна, Юу хүсч байна? Түүнийгээ хэлэх эрхтэй. Хэрвээ Мело манай багт ирвэл бид илүү сайжрах нь тодорхой. Хэдийгээр бэлтгэлийн цугларалт эхлээд хэдхэн долоо хонож байгаа ч бид илүү сайжрах шаардлагатай хэвээр л байна. Би Мелог багтаа авчрахын тулд өөрийн зүгээс чадах бүхнээ хийхийг хүсч байна” гэжээ.

Кармело Энтони багийнхаа залуустай хамт бэлтгэл хийж байгаа гэсэн мэдээ сүүлийн үед гараад байгаа билээ.

Ямартаа ч улирал эхлэхийн өмнө Мелогийн асуудал аль нэг тийш шийдэгдэх нь тодорхой хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Зураг