Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахгүй л юм бол зах зээл тэднийг өмгөөлөхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байна.

Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байгаа юм.

Чуулганыг Ерөнхийлөгч Х.Баттулга нээлээ.

Тэрбээр "Би элдэв нөхцөл шалтгаан тоочиж, номчирхолгүй шууд барьж аваад шийдэх шийдлүүдийг энэ чуулганаас гараасай гэж ихэд хүсч байгаа. Төрийн бодлого нь уриа тунхагаас илүүтэйгээр тодорхой шийдлээр л дамжиж хэрэгждэг.

Яг тодорхой үйлчилгээ, нөлөө үзүүлэх шийдлүүдийг л эрэлхийлж, Засгийн газрын, яамны шийдвэр болгомоор байгаа юм. Жишээ нь: Хүнсний үйлдвэрүүдэд урт хугацаатай, хүү багатай үйлдвэрлэлийн зээл олгож байж гэмээ нь эргэлтийн хөрөнгөтэй болж, өрсөлдөх чадвар нь сайжрах юм. 

Төмс экспортолно гэдэг бидэнд анхны том алхам гарч ирсэн байна

Урд хөршөөс өвөрмонголчууд ирээд “Монголын гурилаар хоол хийхэд улаанбуудай үнэртдэг. Манай гурилаар хоол хийхэд буудай үнэртдэггүй” гэж хэлдэг. Энэ юу гэж байна вэ гэхээр манай хөрс химийн бордоонд хордоогүй эрүүл хөрс байгаа юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүнсний салбарт олон жил шударга хөдөлмөрөөр явсан, 5, 10, 20 жил ажилласан компаниудад энэ салбартаа үнэнч байсных нь төлөө компанийн түүхээр нь банкууд зээл олгох ёстой гэж бодож байна.

Хүйтний улиралд хүлэмжийн аж ахуйн дулаан, эрчим хүчний асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэх ёстой. Ингэсэн тохиолдолд бид хүнсээ дотооддоо 100 хувь хангаад зогсохгүй, экспортод гаргах боломжтой.

Монголын хүнсний үйлдвэрүүд суурилагдсан чадлынхаа 30 хувийг л ашиглаж байхад Засгийн газар нь тэднийг бодитоор дэмжих талаар хуруугаа ч хөдөлгөх шинжгүй, элдэв тайлбар тавьсаар сууна. Дэлхийн Худалдааны байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд бид дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүний импортод 20 хувийн гаалийн татвар тавихад л чамлахааргүй хэмжээний дэмжлэг болно.

Манай хоёр хөрш тэгэхэд дотоодынхоо зах зээлийг импортын 32 хувийн татвараар хамгаалж байна. Бид тэдэн шиг хэмжээнд хүргэж чадахгүй юм гэхэд одоо байгаа 5 хувийн татварыг зөвшөөрөгдөх хэмжээ 20 хувьд нь хүргэхэд л үлэмж дэмжлэг болно. Төр нь Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалахгүй л юм бол зах зээл тэднийг өмгөөлөхгүй.

Бид тодорхой бүс нутагт, ОХУ руу төмс, луувангаа экспортлосон байна. Яагаад бид энэ экспортыг хөхиүлэн дэмжиж болдоггүй юм бэ. Бүс нутгийн худалдааг ОХУ, БНХАУ-тай хийхдээ бид тодорхой хэмжээгээр 50, 100, 200 км-ийн дотор гаалийн хөнгөлөлт үзүүлж дэмжсэнээр бүс нутгийн худалдааг дэмжих ёстой юм. Төмс экспортолно гэдэг бидэнд анхны том алхам гарч ирсэн байна. Ийм ойлголтуудыг ярих гэж бид өнөөдөр Үндэсний чуулган хийж байгаа юм.

Та бүхэн зовлон жаргалаа ний нуугүй яриад, Засгийн газарт тодорхой шийдэл хүргүүлсэн чуулган болоосой гэж хүсч байна" гэлээ.

Үндэсний чуулганд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон ТББ, 21 аймгаас хүрэлцэн ирсэн фермерүүд, малчид, тариалан эрхлэгчид, судлаачид, эмч, эрдэмтдийн төлөөлөл оролцож байна.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг