Манай улсад ЕБС-ийн сургалтанд хэрэглэгдэх ширээ, сандлын стандартыг биеийн өндрөөр нь тогтоож, MNS 6582:2016 стандартыг мөрддөг.
Сурагчдын ширээ, сандлыг нэг болон хоёр суудалтай байхаар тооцдог байна.
Стандартад нэг метр өндөртэй хүүхэд хэдэн сантиметрийн өндөртэй сандал, ширээн дээр суух вэ гэдгийг тодорхой тусгасан байдаг. Тухайбал, сурагчдын ширээ, сандлыг зургаан ангиллаар үйлдвэрлэж, сургуулиуд сурагчдын өндрийг харгалзан улбар шар, хөх ялгаан, шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн зургаан өнгийн таних тэмдгийг хэрэглэнэ гэж заасан.
Жишээ нь, 115-130 см өндөртэй хүүхэд хөх ягаан өнгийн тэмдэглэгээ бүхий 50 см өндөр ширээ, 30 см өндөр сандал дээр суух ёстой. Харин 160-175 см өндөртэй ахлах ангийн сурагчид ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий 70 см өндөр ширээ, 42 см өндөр сандал дээр суух юм.
№ | Ширээний ангилал | Сурагчийн биеийн дундаж өндөр (метр) | Өндрийн бүлэг | Ширээ, сандлын өндрийн харьцаа (см) | Өнгийн тэмдэглэгээ, код |
1 | I | 1.05 метр | 1050-1150 | Ширээний өндөр -53 | Улбар шар |
Сандлын өндөр -31 | |||||
2 | II | 1.2 метр | 1150-1300 | Ширээний өндөр -59 | Хөх ягаан |
Сандлын өндөр -35 | |||||
3 | III | 1.35 метр | 1301-1450 | Ширээний өндөр -64 | Шар |
Сандлын өндөр -38 | |||||
4 | IV | 1.5 метр | 1450-1600 | Ширээний өндөр -71 | Улаан |
Сандлын өндөр- 43 | |||||
5 | V | 1.65 метр | 1601-1750 | Ширээний өндөр -76 | Ногоон |
Сандлын өндөр -46 | |||||
6 | VI | 1.8 метр | 1751< | Ширээний өндөр -82 | Цэнхэр |
Сандлын өндөр -51 |
Эх сурвалж: Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний Төв