Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Панасоник компани “явдаг хөргөгч” бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 11
IKON.MN
Зураг зураг

Технологи хүний амьдралыг улам бүр амар хялбар болгосоор байна. Германд болж байгаа электроникийн үзэсгэлэнд оролцсон Японы Панасоник компани “явдаг хөргөгч” буюу эзнийхээ дуу хоолойгоор удирдагдаж, хаа байгаа газарт нь явж очдог робот хөргөгч бүтээснээ үзүүлжээ.

Уг хөргөгч нь дуу хоолойгоор өгсөн коммандыг ойлгож, өрөөн дотуур саадыг тойрон явсаар эзэндээ хүрдэг. Өрөөн дотрох зохион байгуулалт, байрлалын зургийг дотроо тасралтгүй санан боловсруулж, сайжруулж байдаг тул тохиолдсон ямар ч саадыг түвэггүй тойроод гардаг ид шидтэй гэнэ.

Робот хөргөгчийг хэзээ зах зээлд борлуулж эхлэх талаар Панасоник одоохондоо мэдээлээгүй байна.

Эх сурвалж: TheNextWeb