Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны шинэ оффисыг нутагшуулахын төлөө Умард Америкийн хотууд өрсөлдөж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Онлайн худалдааны тэргүүлэгч Амазон компанийн шинэ байрыг нутагшуулахын төлөө Умард Америкийн хотууд ширүүн өрсөлдөж эхэлжээ.

Тус компани Сиэтлээс гадна анх удаа томоохон оффисын барилга барих гэж байгаа бөгөөд хаана байгуулахаа шийдэхийн тулд АНУ, Канадын хотуудыг өрсөлдүүлж байгаа юм.

Амазон компани шинэ байрандаа $5 тэрбумын хөрөнгө зарах ба 50,000 ажилтан багтаах зорилготой гэдгээ өнгөрсөн Пүрэв гарагт зарласан байна.

Тус компанийн CEO Жэф Бэзос “Бид хоёр дахь оффисоо Сиэтлийн төв байртайгаа ижил хэмжээтэй байхаар төсөөлж байна” гээд “Энэ байрны бүтээн байгуулалт, цаашдын үйл ажиллагаанд хэдэн тэрбумыг зарах ба хэдэн арван мянган өндөр цалинтай ажлын байр бий болгох юм” гэжээ.

Мэдэгдлийн дараа Умард Америкийн 50 гаруй хотын удирдлага тэр даруй уг өрсөлдөөнд оролцохоо мэдэгдэж, Амазоны хөрөнгө оруулалтыг татахын төлөө бүхнийг хийхээ амлаж эхэлсэн байна. Зарим хотын дарга нар Жэф Бэзостой утсаар ярьж, сонирхлоо илэрхийлсэн гэнэ. Тэдний дотор Чикаго, Торонто, Вашингтон ДС, Даллас, Сан Диего, Денвер, Питтсбург, Балтимор, Бостон зэрэг томоохон хотууд байгаа юм.

Амазон компанийн хотуудад тавьж байгаа шаардлага доод тал нь сая хүн амтай, олон улсын нисэх буудалтай, бизнесийн таатай орчин нөхцөлтэй байх гэнэ.

Мөн хөрөнгө оруулалт, цаашдын үйл ажиллагааг нь дэмжсэн бодлого шийдвэр гаргахад нөлөөлнө гэжээ. Хотуудын саналыг хүлээж авах хугацаа аравдугаар сарын 19-нд дуусах юм байна.

 

Эх сурвалж: Business Insider