Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын салбарын шилдэгээр МАКС ӨРГӨӨ шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 11
Сурталчилгаа

Монгол улсын барилгын салбар үүсэл хөгжлийнхөө түүхт 91 жилийн ойтой золгож байна.

Тус салбарынхан 9-р сарын 8-ны өдөр Барилгачдын талбайд чуулж, туулсан замнал, хийж бүтээсэн, хийхээр төлөвлөж буй ажлуудаа хэлэлцэж, тэмдэглэлт өдрөө хамтдаа өнгөрүүллээ. 

 

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн өдөр “Макс Өргөө” ХХК-г барилга угсралтын шилдэг байгууллагаар өргөмжиллөө. 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш тус компани “Макс центр”, “Макс молл”, Хийморь орон сууцны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, хамгийн сүүлд “Holiday Inn” олон улсын сүлжээ зочид буудлын барилгыг ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна.

Мөн нийслэл хотын төв цэгт сүндэрлээд буй тансаг зэрэглэлийн орон сууц “220k резиденс” төсөл нь өнгөрсөн оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарчээ. 

МАКС ӨРГӨӨ компанийн шилдэг бүтээн байгуулалтаас танилцуулж байна

Тансаг зэрэглэлийн орон сууц 220k резиденс

 

Макс группийн олон жилийн туршлага, хичээл зүтгэлийн үр дүнд бүтээгдсэн “220k резиденс” бол их хотын амьдралд бүх талаараа тохирсон тансаг зэрэглэлийн орон сууц юм.

Урлаг соёл, түүх, бизнесийн төв цэг 220 мянгатад сүндэрлэн боссон энэхүү цогцолбор нь байршлын давуу талаас гадна таван одтой зочид буудлын үйлчилгээ, барилгын бат бөх чанар, ухаалаг шийдлээрээ энэ салбарт жишиг тогтоогоод байна.

Хамгийн бат бөх барилга

Монгол улсад анх удаа Их Британийн BS 8110 стандартыг нэвтрүүлснээр, Европ стандартын бусад барилгаас 20-30 дахин бат бөх болсон.

Зам, гүүр, тулгуур багана зэрэгт ашигладаг энэхүү стандартыг 100 жилийн түүхтэй Английн үндэсний хүрээлэнгээс гаргажээ. 

 
 

Их хотын өнгийг тольдох задгай талбай

Айл бүрт хүрэлцэх авто машины дулаан зогсоолоос гадна 2 давхартаа терраз бүхий амрах талбай, мөн 18-р давхартаа ногоон байгууламж, хүүхдүүд тоглох, салхилах талбайг цогцоор нь шийдсэн.

5 одтой зочид буудлын үйлчилгээ

  • Фитнес, спа, саун
  • Гурван замтай усан бассейн
  • 17-р давхартаа оршин суугчид үйлчлүүлэх КЛУБ ХАУС
  • Хүүхэд харах үйлчилгээ
  • Хими цэвэрлэгээ
  • Дуудлагын жолооч, гэрийн үйлчлэгч
  • 24 цагийн харуул хамгаалалт, ресепшн
  • Ачаа, шуудан хүргэлт
 
 

 

Ухаалаг орон сууц

  • Гэр ахуйн электон төхөөрөмжүүдээ удирдана.
  • Эрчим хүчний зарцуулалтаа хянана.
  • Гал гарах, ус алдах аюулаас хамгаална.
  • Гэр бүлийн гишүүдийн байрлыг тодорхойлно.
  •  Нэг орцондоо 3 шат, 2 аваарын шаттай.
 

Интерьерийн шийдлийг хэрэглэгчийн хүссэнээр...

Байрны дотор заслаа хэрэглэгч өөрийн хүслээр шийдэх бөгөөд сонгодог, орчин үеийн, хосолсон шийдлүүдээс сонголтоо хийж, мэргэжлийн интерьер дизайнераас зөвлөгөө авах боломжтой.  

 

Үе дамжин үнэ цэнээ үл алдах хөрөнгө

Их хотын төв цэгт 200 жилийн турш чанараа алдахгүй сүндэрлэх “220k резиденс” барилга нь таны амьдралын алтан цагийг хэмнэх ба хойч үедээ үлдээх хамгийн үнэ цэнэтэй, бодит хөрөнгө оруулалт байх болно.    

http://www.220k.mn/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.