Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Халхын голын дайнд сураггүй болсон 2,024 дайчны цогцсыг олох ажиллагаа үргэлжилж байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-ын Буриад улсын "Рысь" эрлийн багийнхан Халхын голд хийсэн эрлийн ажлынхаа үр дүнг өнөөдөр танилцууллаа. 

Энэхүү ажиллагаа нь Халхын голын дайнд амь үрэгдсэн, сураггүй болсон Зөвлөлт, Монголын дайчдын цогцсыг илрүүлж, шарилыг шилжүүлэн нутагшуулах, тэдний дурсгалыг мөнхжүүлэх хөшөө дурсгалыг босгох зорилготой юм.

ОХУ-ын БНБУ-ын Эх оронч Хүмүүжил /ЭОХ/ Аялал жуулчлал, Спортын төвийн ЭОХ-ын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга В.В.ЕфремовБид Дорнод аймгийн нутаг дэвсгэр дээр 12 жил ажиллаж байна. Энэ жил манай отряд Дорнод аймгийн нутагт Халхын голд илүү ойрхон газар оронд тэнд байгаа дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах ажлыг голчлон хийлээ. Халхын голд 57,000 хүнтэй цэргийн бүлэглэл байснаас 12,000 нь Буриадууд буюу бидний нутаг нэгтнүүд байсан юм. Тиймээс бид тэдний дурсгалыг байнга хүндэтгэж байх хэрэгтэй. 

Суворов жанжин "Сүүлчийн дайчныг олоогүй цагт дайн дуусаагүй" гэж хэлсэн байдаг. ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас гаргасан судалгаагаар 2,024 дайчин сураггүй алга болсон гэх тоо баримт байдаг. Эдгээр дайчдынхаа цогцсыг олж нутагшуулах нь бидний гол зорилго юм. Нийтдээ Москвагийн орчинд 257, Калининградаас 95, Новгородоос 25, Халхын голоос 48 дайчны шарилыг олоод байна" гэв.

Эрлийн ажил жил ирэх тусам хүндрэлтэй болж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-ын Буриад улсын "Рысь" эрлийн багийн гишүүн А.А.Васюткин: Бид 2014-2016 оны хооронд 11 дайчны цогцсыг олж эх оронд нь оршуулах ёслол үйлдсэн. Энэ жилийн хувьд нэг дайчны цогцсыг олоод байна.

Эрлийн ажил маань жил ирэх тусам хүндэрч, эрлийн газраа олж тогтоох, газраа ухах гэх мэт олон хүндрэлтэй асуудлууд үүсч байна.

2019 онд Халхын голын дайны тэгш жилийн ой тохиож байгаа учир, энэ хүрээнд бид олон ажлыг хийхээр төлөвлөөд байна" гэлээ.