Барилга байшин барихад “талх” шиг хэрэглэгддэг гол шаардлагатай материал “цемент”-ийн үнэ ханш өнгөрсөн 6, 7 дугаар сард огцом өсч 1 тонн нь 250,000 төгрөгт хүрч салбарынхныг нэлээд сандаргаж байсан.
Харин 8 дугаар сараас хойш үнэ буурч, харьцангуй тогтворжиж эхлээд байна. Үнэ нэмэгдсэн гол шалтгаан нь “Хөтөл”, “Налгар Түшиг” үйлдвэрүүд түр зогсож, төмөр замаар бусад үйлдвэрүүдээс цемент орж ирэхгүй саатсанаас болж хомсдол үүссэнтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлалаа.
Монгол Улсын цементийн нийт хэрэгцээг “Хөтөл”, “Монцемент”, “Мак Евроцемент”, “Мөнхийн баян гал”, “Налгар түшиг” зэрэг цементийн үйлдвэрүүд хангаж байгаа. Ингэхдээ Улаанбаатар хот руу “Хөтөл”, “Монцемент”, “Мак евроцемент”-ийг төмөр замаар, “Мөнхийн баян гал”, “Налгар түшиг” үйлдвэрийн цементийг автомашинаар тээвэрлэж байгаа юм.
Борлуулж буй үнэ ханшийг өнөөдрийн дүнгээр авч үзвэл 1 тонн цемент:
100 айл, Хангай, Цайз захуудын хувьд Төмөр замаас зах хүртэлх тээврийн зардал нэмэгдсэнээр харьцангуй үнэтэй болдог аж.
Харин “Барилгачин групп”-ийн хувьд цементийн үйлдвэрүүдийн гэрээт борлуулагч учир үнийг тогтвортой байлгадаг гэж байлаа.
Эх сурвалж: Barilgachin.MN