Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Франкфуртэд танилцуулагдах BMW X7 SUV

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 9 сарын 11
Cardoctor

BMW X7 iPerformance гэх концепт загварыг БМВ тун удахгүй бүрэн эхээр нь танилцуулах гэж байна.

Тус Х7 загвар нь ирэх жилээс үйлдвэрлэлд орох загварын концепт хувилбар гэдгээр онцлог байгаа бөгөөд eDrive хүч дамжуулах ангийг хос турбо бүхий бензин хөдөлгүүртэй хамтатган ашиглахаар бүтээгдсэн юм байна.

Яг л 7 цуврал шиг, кроссовер цувралын хамгийн том, хамгийн дээд зэрэглэлийн загвар болон гарах аж. Улмаар өнгөрсөн жил танилцуулж байсан БМВ-ийн ирээдүйн Х-цувралтай дизайны философи нь ижилхэн болж ирснийг авто сонирхогчид анзаарчээ.

Салоны хувьд зөөлөн өнгийн сонголттой, маш том хэмжээний шилэн люктэй, салоны зайг том мэдрүүлэх олон зүйлстэй, 3 эгнээ бүхий арьсан суудалтай, хөлийн зайг чөлөөтэй ихэсгэх боломжтой аж.

Мөн суудал бүрт зориулсан инфотайнмент систем, голын маш том дэлгэц, 12.3 инчийн дижитал хянах самбар, мэдрэгчтэй дэлгэц, iDrive удирдлага болон олон үйлдэлт товчлуурууд бүгд бий.

Тус концепт загварыг энэ 7 хоногт эхлэх Франкфурт автошоуны үеэр танилцуулах аж.

Гадны хэвлэлүүдэд түүнийг LX 570, QX56, Mercedes-Benz GLS, Lincoln Navigator, Cadillac Escalade загваруудтай нэг тавцанд өрсөлдөх өрсөлдөгч хэмээн ярилцаж байна.

Зураг