Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

WE ARE RE/MAX зуны сүүлийн арга хэмжээ болж өнгөрлөө

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын дэлхийн №1 компани болох RE/MAX Монголын зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлээд 2 жил болжээ. 

Бидний өмнө нь мэддэг байсан бас мэддэггүй олон шинэ үйлчилгээг энэ хамт олон хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн. Үл хөдлөх хөрөнгийн салбар уналтанд орсон тэр л үед үйл ажиллагаагаа эхлүүлэхэд гайхаж байсан хүмүүс олон.

Тэгвэл энэ компани одоо 80,000 гаруй орон сууцны мэдээллийг өөрийн сандаа багтаасан хамгийн олон үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сантай, хамгийн олон зуучлалын агентуудтай, хамгийн олон оффистой цаашлаад хамгийн өндөр бүтээмжтэй ажилладаг үл хөдлөх хөрөнгийн компани болж чаджээ. 
RE/MAX компаниар зуучлуулсан 10 орон сууц тутмын нэг нь зарагдаж байгаа тухай статистик мэдээ бий. 

260 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлагч RE/MAX агентууд хэрхэн хамтран ажилладаг вэ?

Тэд технологийн хамгийн шилдэг I connect программыг үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд хамтран ажиллах реферрал систем тэднийг илүү их нэгтгэж өгдөг. Хамгийн чухал зүйл нь юу гээч багийн ажиллагаа. Тэд хоорондоо үргэлж мэдээллээ солилцож, бие биенийгээ сонсож, бие биендээ тусалж бас шүүмжлэх үедээ шүүмжилж ажиллаж чаддаг. 

Сар бүр бүх брокер оффисууд, агентуудын хооронд болдог WE ARE RE/MAX арга хэмжээ  өнгөрсөн 4 дэх өдөр Тэрэлж дэх   RED ROCK амралтын газар өндөр бүтээмжтэй, хөгжилтэй болж өнгөрлөө. 

Сургалтын үеэр гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам саяхан Австрали улсын Голд Коаст хотод болсон RE/MAX ын Ази Номхон Далайн бүс нутгийн чуулганы талаархи мэдээллийг хүргэсэн байна. Үүний дараа агентуудын панел хэлэлцүүлэг болсон бөгөөд RE/MAX Infinity оффисийн агент Наранхүү, RE/MAX Capital оффисийн Оюу, RE/MAX Platin оффисийн Уянга, RE/MAX Partnet оффисийн Сэргэлэнбаатар, RE/MAX SKY оффисийн Цэцэгмаа нар хойморт уригдаж өөрийн туршлагаасаа хуваалцлаа. RE/MAX агентуудын тооны өсөлтөөр Азийн бүстээ 2 р байранд шалгарч энэхүү өсөлтөнд хамгийн их хувь нэмэр оруулсан RE/MAX Infinity оффисын захирал Мөнхтүвшин, RE/MAX Realty оффисын захирал Ганболд, RE/MAX Mongolia үйл ажиллагаа хариуцсан захирал Тэмүүлэн нар RE/MAX медалийн эзэд болцгоосон юм. 
Үл хөдлөх хөрөнгийн салбарт худалдагч худалдан авагч талуудын эрх ашгийг энэ тэнцүү хамгаалж , үнэн бодит мэдээллийг хэрэглэгчиддээ хүргэх талаархи бүхий л харилцааг зохицуулсан Этик Ёс Зүйн Зарчим маш чухал байдаг. 

Тэгвэл RE/MAX энэхүү үйл ажиллагааг илүү сайжруулах зорилгоор брокер оффисуудын захирлуудаас бүрдсэн HEARING COMMIITTEE, ARBITRATION COMMITTEE албан ёсоор байгуулж байгаагаа зарлалаа. Ингэснээр энэхүү код зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн тохиолдол бүхэнд арга хэмжээ авах боломжтой болж байгаа юм.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.