Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд 2016 онд 150 тэрбум ам.долларыг үл хөдлөх хөрөнгө худалдан авах, хөрөнгө оруулахад зарцуулжээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 11
Сурталчилгаа

2016 онд Хятадын хөрөнгө оруулагчидийн хилийн чанадад худалдан авсан болон хөрөнгө оруулсан үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жилээс 56% өсч  нийт 150,7 тэрбум Америк долларт хүрчээ.


 

Энэхүү тоонд хувь хүмүүсийн хилийн чанадад худалдан авсан болон компани, корпорациудын хөрөнгө оруулалт хийсэн бүхий л хөрөнгө оруулалтуудыг оруулан тооцсон болно. Хувь хүмүүсийн хувьд жил бүр 20 тэрбум орчим долларыг үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зарцуулдаг бол компани корпорациуд жилдээ 130-200 орчим тэрбумыг зарцуулдаг. 

АНУ бол Хятадын худалдан авагчдын хамгийн их сонирхдог хамгийн их хөрөнгө оруулдаг улс юм.  Үүн дотроос Лос Анжелес, Майами, Нъю Иорк, Сан Франциско хотууд орж байна. Жил бүр маш их цэвэр ашиг олдог нийгмийн өндөр орлоготой бүлгийнхэн гадаад хөрөнгө худалдан авдаг гэж болно. Хятад дахь дундаж давхаргын орлого маш хурдацтай өсч байгаатай холбоотойгоор энэхүү өндөр орлоготой нийгмийн бүлэг цаашдаа ч хурдтай өсөх хандлагатай байна.  Тэд хүүхдүүдийнхээ боловсролд зориулан сурах амьдрахад нь зориулан, мөн хөгшчүүл нь амар тайван сүүлийн хэдэн жилээ өнгөрүүлэх голлох зорилгоор байр авдаг.

Зарим худалдан авагч нар нь тэдний шаардлагад нийцэх тансаг зэрэглэлийн, олон шаардлагыг хангасан орон сууцнууд Хятадаас олддоггүйтэй холбоотойгоор мөн хилийн чанадад сонирхож эхэлдэг.  Мэдээж үл хөдлөх хөрөнгө худалдан авснаар ирэх хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй улс орнуудад хөрөнгө оруулалт хийхийг эрмэлздэг байна.

ТЭГВЭЛ АВСТРАЛИЙН ХУВЬД ЯМАР БАЙДАГ ВЭ?

 

Энэхүү нийтлэлээр Австрали улс дахь Хятадуудын хөрөнгө оруулалтын талаар голлон мэдээллийг хүргэж байна.

Австрали улс нь Хятадын хөрөнгө оруулагчдын хувьд хэмжээгээрээ АНУ-ын дараа 2 т ордог.  Өнгөрсөн жил Хятадын худалдан авагчид Австралийн газар нутагт нийт 32 тэрбум долларын хөрөнгө худалдан авсан байна. 

Мэдээллийг тодорхой болгохын тулд илүү тодруулж хэлэхэд энэхүү их мөнгө зөвхөн Хятад гэр бүлүүд Австрали тийш нүүн очиход зориулан зарцуулагдаагүй.  Эдгээр худалдан авагчид нь тухайн бүс нутагт зөвхөн амьдрахаар очдоггүй юм.

Харин тэд Австралид амины орон сууцаас илүү худалдааны үл хөдлөх хөрөнгө ихээр худалдан авч байна. Хятадын худалдан авагчид нь зочид буудал, газар, оффисын зориулалттай барилга, усан үзэмний тариалангийн газар болон бусад амины бус зориулалтаар хэрэглэгддэг үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ.

2010 онд Австрали улсад Хятадууд 2,9 тэрбум долларыг үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулдаг байсан бол энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд буюу зөвхөн 5 жилийн дотор 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Хятад худалдан авагчид энэхүү хөрөнгө оруулалтын ихэнхийг шууд худалдан авалтаар хийдгээрээ алдартай. Энэ нь тэд мөнгөө шууд тэр дор нь төлдөг гэсэн үг. 

Тэгвэл 2017 онд хөрөнгө оруулалтын төлөв ямар байх вэ?

Эхний хагас  жилийн төлөвөөс үзэхэд энэ жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад харьцангуй бага байх төлөвтэй байна. Судалгааны багийн үзэж байгаагаар худалдаа 20% хүртэл унасан байх магадлалтай.

Хэдий энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бага ч өмнөх жилүүдийг бодвол илүү үзүүлэлттэй гарах юм.

Америк болон Канадаас олон жилийн дараа Австрали болон Шинэ-Зеланд улсууд нь Хятадын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хүртэж эхэлж байгаа гэж хэлж болно.   Австралийн хувьд, орон сууцны хүрэлцээ муутай байсан ч сүүлийн 5 жилийн дотор өссөн.

Хятадын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид Австралийн томоохон төслүүд дээр ажилласаар байна.

 

Жишээ дурьдахад, Ванда групп Gold Coast-д 1 тэрбум долларын санхүүжилттэй барилгын төсөл дээр ажиллаж байгаа бол мөн энэ үед Сиднейн Circular Quay  дээр 1 тэрбум долларын төсөл дээр давхар ажиллаж байна.

Шинэ Зеланд тэр тусмаа Аукландын хувьд төлөвлөлтийн маш чанга хуультай учраас орон сууцны хүрэлцээ багатай байсан юм. Хятадын хөрөнгө хөгжүүлэгчид энэхүү асуудалд оролцож эхэллээ.

Хятадын компани нь 300 сая Шинэ Зеланд долларын санхүүжилтээр Өмнөд арал дээр шинэ байрны төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү төслийн эхний хэсэг 2018 онд ашиглалтанд орох бөгөөд худалдан авагчид дунд гадаадын иргэд байх ч барилгын төслийнхэн орон нутгийн иргэдийг худалдан авалт хийхийг илүүд үзэж байна.

Төслийн хөгжүүлэгчийн хэлснээр тэд удаан хугацаанд Шинэ Зеландийн зах зээлийг судалж орон нутгийн иргэдийн эрэлтийг тодорхойлсон байна.

Энэхүү мэдээллийг RE/MAX Mongolia компанийн судалгааны баг Австрали болон Шинэ Зеландын RE/MAX судалгааны багийнхантай хамтран бэлтгэлээ. Монгол банкны мэдээллээр  2016 оны 3 р сарын байдлаар Монгол улс 3.56 триллион төгрөгийг 81,015 зээлдэгчид ипотекийн зээл хэлбэрээр орон сууцны зээлэнд зарцуулсан байна. 1.5 тэрбум долларыг бид олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт хэлбэрээр татаж чадвал дахин 50.000 орчим өрхийг орон сууцжуулах боломжтой болох билээ.

  

Эх үүсвэр: Forbes.com; cnbc.com; juwai.com

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.