Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Лондон, Токио хотуудыг холбох гүүр байгуулах саналыг ОХУ гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын засгийн газар Транс-Сибирийн төмөр замыг ашиглан Лондон ба Токио хотуудыг холбох саналыг Японы талд тавьжээ.

Сахалины арлыг Хоккайдо аралтай холбосон 45 км гүүрийг далай дээгүүр тавьснаар 13,500 км үргэлжилсэн төмөр замаар Өрнө, Дорнын нийслэлүүдийг холбох юм байна.

 
 

Өнгөрсөн долоо хоногт Владивосток хотноо болсон эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг саналыг Японы талд тавьжээ.

Ингэснээр Оросын алс дорнодын бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэх гэнэ.

“Сахалины өмнөд эргийг Хоккайдо аралтай холбосон төмөр ба автозамын гүүр байгуулах асуудлыг бид Японы түншүүддээ тавьсан” гэж ОХУ-ын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шувалов хэвлэлд ярьжээ.

Одоогоор Транс Сибирийн төмөр замын нэг салаа нь Москвагаас Бээжин хүртэл Монголоор дайран 15 хоног аялах боломжийг бий болгодог. Тэгвэл шинэ гүүр баригдсанаар Токио хүрэх боломжтой болох юм байна.

 

Эх сурвалж: Independent