Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд багачуудад зориулсан жолоодлогын сургалт болно

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2017 оны есдүгээр сарын 9-ний өдөр буюу маргааш  “Porsche Улаанбаатар төв”, “Петровис” ХХК, Цагдаагийн Албаны Урьдчилсан Сэргийлэх хэлтэс хамтран 6-7 насны багачуудад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг олгох сургалтыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлдэж байна.

Тус арга хэмжээг зохион байгуулагчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан хоёр дахь жилдээ 6-7 насны хүүхдүүдэд автомашины зам болгон зассан талбар дээр хөгжөөнт тоглоомын аргаар замын хөдөлгөөний дүрмийн хичээл заадаг аж.

Энэ нь зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачуудад таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг эх, асран хамгаалагчдын замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Оролцогч багачууд замын хөдөлгөөний дүрмийн хичээлээс гадна гар зураг, дүрс эвлүүлэх, хүрд дээр жолоодлого хийх зэрэг сонирхолтой уралдаануудад оролцох боломжтой аж. Тус сургалтад хамрагдах хүүхэд бүрт зохион байгуулагчдын зүгээс батламж бичиг болон гарын бэлэг гардуулах юм байна.