Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад бөөрний мэс заслын 70-80 хувийг дурангаар хийдэг болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад анх удаа 21 аймгийн бөөрний мэс заслын эмч, мэргэжилтнүүд болон АНУ, БНСУ, БНХАУ-ын энэ салбарын мэргэжилтнүүд оролцсон Олон улсын хурлыг өнөөдөр Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгууллаа.

Уг хурал нь “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдвийн дор болсон юм. Тус хурлыг нэгэн жарны хөгжлийг дараагийн шатанд гаргахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид нь онцолж байсан юм.

Хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр урологийн эмчилгээнд нэвтэрч буй орчин үеийн БАГА ХҮРЦЭТ хэвлийн дурангийн мэс заслыг УНТЭ-ийн хурлын заалруу шууд дамжуулан, оролцогчдод үзүүлэх сургалт болсон. УНТЭ нь бөөрний мэс заслын чиглэлээр өнгөрсөн онд зайнаас чулуу бутлах эмчилгээний технологийг нэвтрүүлсэн бөгөөд лазер эмчилгээнээс бусад нь бүрэн нутагшсан байна.

Урологи-Андрологийн төвт бага хүрцэт хэвлийн дурангийн мэс засал 2007 онд анх хийгдэж эхэлсэн ба 2009 онд багаж тоноглолоо авч, 2016 онд нийтдээ 38 хүнд мэс засал хийгдсэн.

Харин маргааш буюу Есдүгээр сарын 9-нд Чингис зочид буудлын хурлын танхимд БНСУ, БНХАУ, АНУ-ын эрдэмтэд шинэ технологи, эмчилгээний талаар шилдэг илтгэлүүдээ тавих аж. Түүнчлэн манай улсын эмч, мэргэжилтнүүд өөрсдийн сурсан мэдсэнээ хуваалцах, туршлага солилцох онол практикийн хурал болох юм.

Өдгөө 60 жилийн ойгоо угтаж буй Урологийн тасаг нь анх 1957 оны 9-р сарын 15-ны өдөр байгуулагдаж, 2016 онд Урологи-Андрологийн төв болж байжээ. Одоогийн байдлаар тус төв нийт 10 эмч, 17 эмч, амбулаторийн хэсэгт гурван эмчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Урологийн салбар сүүлийн 20 жилийн хугацаанд маш эрчимтэй хөгжиж, дурангийн мэс засал тэр дундаа бөөр, шээлгүүр, давсагны дуран нэвтэрсэн байна. Нийт хийгдэж байгаа мэс заслын 70-80 хувь нь дурангаар хийгддэг болжээ.

Ингээд өнөөдрийн хурлаас бэлтгэсэн фото мэдээг хүргэж байна

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг