Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дикембе Мутомбо Рокетсийг худалдан авахад ойрхон байжээ

SPS телевиз
2017 оны 9 сарын 8
SPS
Зураг зураг

Хьюстон Рокетс багт нэгэн цагт тоглож явсан төвийн тоглогч Дикембе Мутомбо нэгэн сонирхолтой ярилцлагыг өгчээ. Хэдхэн хоногийн өмнө Рокетс баг шинэ эзэнтэй болж, 2.2 тэрбум доллараар зарагдсан билээ.

Тэдний шинэ эзэн Тилман Фертитта нийт 3.1 тэрбум долларын хөрөнгөтэй ч гэсэн нийт хөрөнгийнхөө ихэнхи хэсгээр Рокетс багийг худалдан авсан нь тун сонирхолтой байсан юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Мутомбо нэгэн яриаг өгчээ. 

Тэрбээр “Бид маш их хэмжээний мөнгийг босгосон байсан. Бараг 2 тэрбум долларыг бид олчихоод байсан. Гэхдээ бид Рокетсийг худалдан авах саналаа огт хүргүүлээгүй байсан юм. Тэгээд л ийм зүйл болчихлоо. Миний хувьд тун харамсалтай зүйл болсон. Үүнээс болоод би уйлахгүй ээ. Учир нь бид шударгаар ялагдсан шүү дээ. Хамгийн гол нь намайг дэмжиж, надад итгэж их хэмжээний мөнгө босгоход туслалцаа үзүүлсэн хүмүүс байсан нь намайг дэндүү аз жаргалтай болгосон. Би сэтгэлээр унасан л даа. Гэхдээ иймэрхүү зүйлс амьдралд болдог. Заримдаа энэ нь сайн зүйлийг авчирдаг гэдэгт би итгэдэг юм. 

Би Рокетсийн шинэ эзэн Тилманыг эртнээс мэднэ. Түүнийг энэ багийг худалдан авсанд баяртай байна. Тэр бол тун сайн бизнесмен. Энэ багийг сайн удирдаж чадна гэж бодож байна. Одоо би Рокетсийн тоглолтыг үзэж, багаа дэмжих л үлдлээ дээ” гэжээ. 

Зураг