Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Пау Газол Европын аваргын онооны лидер боллоо

SPS телевиз
2017 оны 9 сарын 8
SPS
Зураг зураг

Испанийн шигшээ багийн хүчний довтлогч, домогт тоглогч Пау Газол өнгөрсөн шөнө болсон Унгарын эсрэг тоглолтонд нэгэн том амжилтанд хүрч чадлаа. Тэрээр тоглолтын 2-р үед холын шидэлтээ амжилттай болгосноор 1,105 оноотой болж, Европын аварга шалгаруулах тэмцээний бүх цаг үеийн оноо авалтын лидер боллоо. 

Тэрээр Спөрс багийнхаа хамтран тоглогч Тони Паркерын 1,104 онооны амжилтыг давж, энэ түүхэн үзүүлэлтэнд хүрч чадсан юм. Европын аварга шалгаруулах тэмцээн эхлээд удаагүй байх үед Газол Дирк Новицкигийн 1,052 онооны амжилтыг мөн эвдээд байсан юм. 

Пау Газол өмнө нь 2009 болон 2015 онуудад болсон Европын АШТ-ийн үнэ цэнэтэй тоглогч болон онооны лидерээр нэрлэгдэж байсан юм. Энэ жил Испанийн шигшээ баг нь аварга цолоо хамгаалахаар хүчтэй бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд одоогийн байдлаар хэсэгтээ 5 хожиж, 1-р байраар шигшээ 16 шатанд шалгарч, Туркийн шигшээ багтай тоглохоор болоод байна.

 

Зураг