Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Зуслангийн бүсэд “Гурван үгт хаяг” ашиглаж эхэллээ

www.ulaanbaatar.mn
2017 оны 9 сарын 8
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн Байгаль Орчны Газраас зуслангийн бүсийг технологийн шийдэл ашиглан хаягжуулах ажлыг эхлүүлсэн.

Энэхүү ажлын хүрээнд зусланд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн үйлчилгээний байгууллагууд, байгаль хамгаалагчийн байр, худаг, хогийн цэг зэрэг 200 байршилд “Гурван үгт хаяг” байрлуулж, иргэдэд энэхүү шийдлийг танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.

Улаанбаатар хотын зуслангийн тулгамдсан асуудлын нэг нь хаягжилт байдаг.

Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд мэдээллийн технологийн дэвшилд тулгуурласан гурван үгт хаягжилтыг нэвтрүүлж эхлээд байна. 

Ингэснээр хаягаа бусдад зааж өгөх, яаралтай дуудлага өгөх, тусламж авах, захиалга хүргэлтийн үйлчилгээ авахад тун хялбар болж байгаа юм. 

Гурван үгт хаягийн апликэйшн нь үнэ төлбөргүй тул бүх хүмүүс ашиглах боломжтой гэж нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдээллээ.