Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Денни Эйнж: Кайри илүү сайн дамжуулагч болж чадна

SPS телевиз
2017 оны 9 сарын 8
SPS
Зураг зураг

Бостон Селтикс багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Денни Эйнж энэ зуны хамгийн дуулиантай солилцоог гардан хийсэн эрхэм билээ. Тэгвэл тэрээр тус солилцоо багт нь хэрхэн үр ашгаа өгч, шинээр авсан Кайри Ирвинг нь хэрхэн тоглох боломжтой талаар өөрийн бодлоо хуваалцсан байна.

Эйнж хэлэхдээ: “Та бүхэн Кайриг манай багт идээшиж, илүү сайн дамжуулдаг тоглогч болохыг нь харах болно. Тэр яг л ЛеБрон Жэймс шиг дамжуулагч байж чадна гэж би бодож байна. Кливлендэд байхад нь Кайри гэхээс илүүтэй ЛеБрон талбай дээр багийн холбон тоглогчийн үүргийг гүйцэтгэдэг байсан. 

Харин манай багт ЛеБрон байхгүй шүүдээ. Тийм болохоор Кайри илүү сайн дамжуулагч болж чадна. Тэр Бред Стивенсийн системд бүрэн нийцэж, сайн дамжуулагч, сайн хамгаалагч болох чадамжтай тоглогч.

Мөн Кайригаас гадна Гордон Хэйвард ч Стивенсийн системд сайн нийцнэ. Тэр их сургуульд байхдаа л түүний системд тоглоод сурчихсан тоглогч учир үүнд би огт санаа зовохгүй байгаа” гэсэн байна.

Зураг