Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Цөмийн зэвсгийн туршилтын дараа Хойд Солонгост хөрсний нуралт үүссэнийг хиймэл дагуулын зураг гэрчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ким Жон Уны туршсан устөрөгчийн бөмбөгний дэлбэрэлтийн дараа Хойд Солонгост хөрсний нуралт үүсээд байгааг хиймэл дагуулаас буулгасан шинэ зураг гэрчилж байгаа ажээ.

Пунги Ри суурингийн ойролцоо байрладаг газар доорх туршилтын хонгил нь Мантап нэртэй уулын дор байрладаг гэнэ. Тэгвэл энэ уулын хөрсөнд нуралт, хагарал үүссэнийг 38 North шинжээчдийн бүлэг хиймэл дагуулын зураг дээр ажилласны эцэст баталсан байна.

Хойд Солонгосын зургаа дахь цөмийн туршилт нь урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болсон юм. Дэлбэрэлтийн улмаас 6.3 магнитудын хүчтэй чичиргээ үүссэн бол хэсэг хугацааны дараа дахин 4.1 магнитудын чичиргээ мэдрэгдсэн.

Туршсан бөмбөгний хүч 50-120 килотонн буюу дэлхийн хоёрдугаар дайны үед Хирошимад хаясан атомын бөмбөгнөөс гурав дахин хүчтэй байсан гэж дүгнэж байгаа юм.

Мөн энэ удаагийн туршилтын улмаас Пунги Ригийн туршилтын хонгилд нурах аюул үүссэн байх магадлалтайг Хятадын эрдэмтэд хэлсэн байна.

Хойд Солонгосын дэглэм сүүлд туршсан зэвсгээ баллистик пуужинд суурилуулах боломжтой, устөрөгчийн бөмбөг байсныг зарласан юм.

Өчигдөр Пёньянд устөрөгчийн бөмбөг амжилттай туршсаны баярыг ёслол төгөлдөр тэмдэглэснийг хэвлэлүүд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Independent