Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Таван толгой-Гашуунсухайт чиглэлд ХОС АВТО ЗАМ яаралтай байгуулах шаардлагатай гэв

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Coal Mongolia" чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монголын нүүрсний гол гарц болох Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн замд гарч буй осол, хүндрэл бэрхшээлийн талаар Монгол тээвэр нэгдлийн Монгол тээвэр нэгдлийн ТУЗ-ийн дарга С.Ганболд илтгэл танилцууллаа. 

Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудал төрийн өндөр дээд түвшинд гацсаар долоон жилийн нүүртэйгээ золгож буй. 

Нүүрс экспортлох эрэлт хэрэгцээ их ч түүнийг хангаж чадах дэд бүтэц байхгүйн улмаас одоо хилээс нааш 150 км-ийн урт зайд тээврийн машинууд дараалал үүсгэсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

2017 оны наймдугаар сарын байдлаар Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн зам дээр 175 осол гарч, 9 хүний амь эрсэдсэн байна. 

Ослын шалтгааны 61 хувь нь жолооч нарын хариуцлагагүй үйлдэл, 16 хувь нь гүйцэж түрүүлэх гэснээс болдог аж. Харин бүрэн бус тээврийн хэрэгслээс шалтгаалсан 14 хувь, бусад тээврийн хэрэгсэлд шахуулсан 5 хувь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хувь байдаг юм байна. 

С.Ганболдын илтгэлдээ танилцуулснаар "Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын задрал гэмтлээс шалтгаалсан осол, аваар их гардаг. Мөн жолооч нарт стандартын шаардлага хангасан амрах байр, хооллох газар, засвар үйлчилгээний цэгүүд байдаггүй" гэв.

Энэ бүх асуудлуудыг шийдвэрлэх гарцуудыг тэрбээр санал болгосон юм. Үүнд: 

  • Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын засвар, арчилгааг сайжруулах,
  • Тухайн чиглэлд хүнд даацын хос авто замыг яаралтай байгуулах, /110-120 тонн ачих боломжтой/
  • Тухайн чиглэлд стандартын шаардлага хангасан засвар, үйлчилгээний төв байгуулах,
  • Таван толгойн нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулж буй бүх уурхайгаас давхар чиргүүлтэй тээвэрлэлт хийх боломжоор хангах.

Монголчууд 2016 онд 60 сая тонн нүүрс олборлосон ч үүний тал хүрэхгүй хувь буюу 26.5 сая тонныг экспортолсон байдаг. Экспортын хэмжээ бага байгаа нь худалдаа, тээвэр ложистикийн асуудалтай холбоотой. 

2017 оны "Coal Mongolia" чуулган энэ асуудлыг онцлон хэлэлцэж байгаа билээ.