Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр болж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа.

Шинэ танхим бүрдтэл Ж.Эрдэнэбат Засгийн газраа удирдана гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд чуулганы төгсгөлд хэлсэн.

Ингээд Засгийн газрын шинэ танхимыг бүрдүүлэх хугацааг хуульд хэрхэн заасныг хүргэе.

Шинэ Ерөнхий сайдыг Улсын Их Хуралд олонх суудал авсан нам эвслээс нэр дэвшүүлнэ. 

Үүнээс үзвэл УИХ-д 65 суудалтай МАН-аас дараагийн Ерөнхий сайдыг томилох саналыг гаргах юм байна. 

Уг саналыг УИХ-д өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай. 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.2-т Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно" гэж заажээ. 

Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болох учиртай.