Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Жимми Батлер: Би өөрийнхөөрөө байх дуртай

SPS телевиз
2017 оны 9 сарын 7
SPS
Зураг зураг

Миннесота Тимберволвес багт энэ зун солилцоогоор очсон Жимми Батлер багаасаа яагаад явах болсон шалтгаанаасаа цухас дурдсан байна. Тэрээр дасгалжуулагч Фред Хойбергтэй ямар харилцаатай байсан талаараа ярьжээ. Батлер дасгалжуулагчийнхаа хэлсэн үгэнд хэд хэдэн удаа санал зөрсөн тохиолдлууд гарч байж.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн 1-р сард Атланта Хаукс багтай хийсэн тоглолтын сүүлийн минутад дасгалжуулагч нь завсарлага захиал гэж хэлсэн ч Жимми үүнийг нь эсэргүүцэн тоглолтоо үргэлжлүүлж байжээ.

Энэ талаар тэр хэлэхдээ: “Би өөрийнхөөрөө байх дуртай. Би өөрийнхөөрөө асуудалд хандаж байж түүнээс эрч хүч авч чаддаг нэгэн. Зарим хүмүүст энэ нь таалагддаггүй байх. Жишээлбэл Хойберг дасгалжуулагчид энэ нь таалагдаагүй байх. Дасгалжуулагч бүхэн өөрийн гэсэн хэв маягтай. Хүмүүс заримдаа ярьдаг. Энэ Жиммигийн баг юм уу эсвэл Хойбергийн баг юм уу гэж.

Багаа манлайлах ёстой 2 хүн нь 2 өөр зүгт харчихсан байсан. Одоо ялах нь чухал уу эсвэл ирээдүйд ялах нь чухал уу гэсэн асуулт гарч ирсэн. Үүнээс бид аль нэгийг нь сонгох шаардлагатай болсон. Ингээд л би Миннесотад байна. Энд би аз жаргалтай байна. Энэ чинь бизнес шүү дээ” хэмээн TheScore сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Зураг