Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх" 80 дахь жилийг тэмдэглэнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 8
iKon.MN

Шангрилла зочид буудалд

09:00 цагт "Coal Mongolia-2017" чуулганы үеэр Нүүрсний тээврийн тулгамдсан асуудал ирээдүйн чиг хандлагын асуудлаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Монгол нүүрс далайд хүрэх нь” илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

НМХГ-ын хурлын зааланд

10:00 цагт  Шүдний эмнэлгүүдийн рентген аппаратуудын цацрагийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ.

Сэлэнгэ зочид буудлын баруун талд 

10:00 цагт Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн нээлт болно.

Хан-Уул дүүргийн Соёлын ордонд

10:00 цагт "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх" 80 дахь жилийг тэмдэглэх арга хэмжээ болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Төрөлхийн тулгуур эрхтний бэрхшээлтэй төрсөн эгч дүү хоёрын эмчилгээнд зориулах нийтийн дуучид хамтарсан "Сэтгэлд гэрэлтсэн ирээдүй" хандивын тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

Дуурь бүжгийн эрдмийн театрт

12:00 цагт Академич П.Нямдаваагийн шинэ бүтээлүүдийг залах номын баяр болно. 

Барилгачдын талбайд

13:00 цагт Төрийн Орон Сууцны Корпорациас “ТОСК-999” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх эхний аймгууд болох Дорноговь, Өмнөговь аймгуудын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд

14:00 цагт Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганы "Монгол хүний эрүүл мэнд-Хүнсний аюулгүй байдал" нэртэй салбар хуралдаан болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.