Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид үйлдвэрлэдэг лифтнийхээ аюулгүй ажиллагааг эхлээд маш сайн туршиж үздэг"

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“Монголиа Волкслифт” ХХК-иас цахилгаан шатны аюулгүй байдал, чанарын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Лифтний аюулгүй ажиллагааг 100 хувь шийдсэн

"Волкс Лифт" компанийн захирал Francois Fernandez " Бид зах зээлд чанараар өрсөлдөхүйц лифтийг нийлүүлэхийг зорьдог. Нөгөөтэйгүүр Герман технологийг боломжийн үнээр аж ахуйн нэгжүүдэд санал болгох нь бидний зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг.

Бид одоогоор 15 оронд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. 100 оронд салбараа нээхээр бэлтгэж байна. 

Тухайлбал Зүүн өмнөд Ази болон хуучин социалист орнууд Араб, Казахстан зэрэг орнуудад манай салбар байгаа. 

Лифтний аюулгүй ажиллагааг 100 хувь шийдсэн. Ямар нэг байдлаар доош унах гэх зүйл байхгүй. Орчин үеийн синхрон хөдөлгүүртэй. Дээрээ аваарийн сааруулагч, бүхээг гээд бүх зүйлс байгаа.

Цахилгаан шатыг шалгаж хүлээж авах тал дээр муу байдаг юм шиг санагддаг. Бид өөрсдийн үйлдвэрлэдэг лифтнийхээ аюулгүй ажиллагааг эхлээд маш сайн туршиж үздэг. Хүмүүс лифтний хоёр товчийг зэрэг дарах, олон давхар дарах зэрэг нь лифтэд аюул учруулдахгүй" гэлээ. 

Германы Волкс лифтний суурилуулалтын ажлыг хийж байна

 

“Монголиа Волкслифт” ХХК-ийн менежер Э.Уранбаатар "Манайх Германы Волкс лифтийг Монголд оруулж ирэхээр судалгаа хийгээд, одоо оруулж ирээд угсралт, суурилуулалтын ажлыг хийж эхэлж байна. Энэхүү лифт нь маш өндөр чанар, стандарттай гэдгээрээ онцлог.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа лифтний компаниудтай өрсөлдөхүйц лифт юм.

1935 оноос хойш үйлдвэрлэгдсэн энэ лифт чанар стандартын аюулгүй байдлыг 100 хувь хангасан. Чанараараа нилээн дээгүүр орох үзүүлэлттэй ийм лифт байгаа" гэв.