Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Турк Эйрлайнсын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар тав дахь жилтэйгээ золголоо

ikon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол, Турк 2 улс эртний түүх нэгтэй улс орнууд билээ. Орхоны хөндийн бичээс нь бидний түүхийн хөшөө дурсгалын өлгий нутаг юм. Турк улс нь Монгол Улстай хоорондын харилцаандаа онцгой ач холбогдол өгдөг бөгөөд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг улам бүр чармайж ирсэн.

Турк Эйрлайнс нь1933 онд 5 агаарын хөлөгтэй нислэгийн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөгийн байдлаар 330 гаруй агаарын хөлөгтэйгөөр дэлхийд хамгийн олон улс орон руу буюу 120 улс орны 300 хот руу нислэг нислэг үйлддэг болсон үйл ажиллагаагаа явуулж байна. 

2011-2016 онуудад зургаан жил дарааллан Европын шилдэг авиа компаниар шалгарсан. Мөн бизнес ангилалын лоунж, бизнес ангилалын болон лоунжын хоолны үйлчилгээгээрээ 2016 онд дэлхийн шилдэгээр шалгарсан. 

Стар Алиансын гишүүн 4 одын зэрэглэлтэй Турк Эйрлайнсын төлөөлөгчийн газар нь 2012оны 7 дугаар сарын 02-нд Монгол Улсад байгуулагдсан бөгөөд шилдэг үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэж ирсэн. Монгол, Турк хоёр улс харилцан 30 хоног визгүй зорчдог. Одоогийн байдлаар Истанбулаас Улаанбаатарын чиглэлд 7 хоногт 3 удаа 500 суудлын хязгаарлалттайгаар нислэг үйлдэж байгаа хэдий ч ирээдүйд нислэгийн тоогоо нэмэгдүүлж суудалын тоог нэмэгдүүлнэ хэмээн найдаж байна хэмээв.

Турк Эйрлайнсын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын таван жилийн ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалт Туркын Элчин сайдын өргөөнд 2017.08.24-нд болсон бөгөөд Турк Эйрлайнсын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Али-Өздемир, Ази Номхон далайн бүсийг хариуцсан захирал ноён Харум Баштурк, Турк улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд ноён Язал Мухиттан Ахмет,  Улсын Их Хурлын гишүүн ноён Т.Аюурсайхан нар баярын нээлт хийж үг хэллээ. Уг хүлээн авалтанд Яамдууд, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, Авиа компаниуд, Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдууд, Нисэх буудал болон харилцагч байгуулалгуудын төлөөлөл зэрэг хүндэт зочидоо урин хамтдаа баяраа тэмдэглэсэн юм. 

Мөн 2017.08.25нд жанжин Сүхбаатрын талбайд Монголын нийт ард түмэн болон зорчигч нартаа бэлэг барин шоу концерт зохион байгуулсан бөгөөд уг тоглолтонд МУГЖ Лхагвасүрэн, дуучин Ука, Камертон, Хар сарнай хамтлаг, дуучин Маралжингоо, Ардын дуу бүжгийн Түмэн Эх Чуулга, Шар айраг хамтлаг, Lumino, Lemons, Rapper GEE, Наагий&Jazz band, дуучин Зоригт, Хишигдалай нар оролцож ая дуугаа өргөлөө.

Тоглолтын үеэр Турк Эйрлайнсын Miles&Smiles урамшуулалын картыг хүссэн хүн бүрт нээж нийт карт эзэмшигч дунд сугалаа явуулж Турк Эйрлайнсын дурын чиглэлд бизнес ангилалаар нисэх 5 азтан шалгаруулсан юм. Мөн хамгаалалтанд ажилсан цагдаагийн хамт олны төлөөлөлд баярласанаа илэрхийлэн мөн адил бизнес ангилалаар нисэх тийзийг гардуулсан юм.

Ийнхүү Турк Эйрлайнсын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар 5 жилийн ойгоо гэнэтийн бэлэг, баяр хөөр, амжилт бүтээл дүүрэн нижгэр тэмдэглэн өнгөрүүллээ. 

Турк Эйрлайнсын хамт олондоо ойн баярын мэнд хүргэж цаашдын зорилго ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг