Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батцогт: Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудлыг Нийслэлийн Засаг дарга биш иргэд мэднэ

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN

Баянзүрх дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус дүүргийг өөрчлөн зохион байгуулж хоёр дүүрэг болгох асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хоорондоо тохиролцоод албан тушаалаа хуваагаад ав гэдэг

БЗД-ийн Засаг даргын орлогч НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт "Баянзүрх дүүрэг орон нутгийн ээлжит сонгуулиас хойш Засаг даргаа томилуулж чадалгүй бүтэн 10 cap боллоо.

Учир нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улс орон даяар зохион байгуулагдсан орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр Баянзүрх ИТХуралд Ардчилсан Намаас нэр дэвшсэн 22 нэр дэвшигч, Монгол Ардын Намаас нэр дэвшсэн 19 нэр дэвшигч хамгийн олон сонгогчийн санал авч тус дүүрэгт Ардчилсан нам олонхи болсон.

Иймд анхдугаар хуралдаанаа зарлан 53.7 хувийн ирцтэй хуралдаж олонхийн санал авч сонгогдсон 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, хурлын дарга, тэргүүлэгчдээ сонгосон юм. Засаг даргад нэр дэвшигчээ тодруулж, түүнээс хойш 6 удаа хуралдаж дүүргийн нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэсээр өнөөг хүрсэн.

Харамсалтай нь дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулж Нийслэлийн Засаг даргад удаа дараа уламжилсан боловч томилолгүй өнөөдрийг хүрлээ.

Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргыг томилохгүй байгаа шалтгаанаа дараах байдлаар тайлбарлаж, хууль зөрчсөөр байна.

 
Гэрэл зургийг mpa.mn
  • Дүүргийн сонгуулийн хорооны тогтоол хууль ёсны эсвэл хууль бус байхаас үл хамаарч эрх нь зөрчигдсөн төлөөлөгчдийн эрхийг дахин зөрчиж, тэдгээр төлөөлөгчдийг хуралдаанд оруулахгүй байх.
  • МАН-аас сонгогдсон төлөөлөгчдийг хуралд заавал оролцуулах. Учир нь манай намаас сонгогдсон төлөөлөгчдийг хуралд оролцуулаагүй бол ирц нь хүрч хуулийн шаардлага хангасан байсан ч танай хурлыг хууль ёсны гэж үзэхгүй, “хоёр нам хоорондоо тохир” гэж төрийн албан тушаалыг зар гэдэгтэй утга нэг шахуу хоорондоо тохиролцоод албан тушаалаа хуваагаад ав гэх утгатай хариу хэлдэг.

Т.Баясахыг дүүргийн Засаг даргаар томилуулахаар дахин нэр дэвшүүлсэн тул томилох шийдвэр гаргуулж төрийн ажлын гацааг гаргаж, дүүргийн ИТХ-д нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг олгоно уу? гэж хүсэх байна. 

Томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй" гээд Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудлыг Нийслэлийн Засаг дарга биш иргэд мэднэ

Энэ асуудалд нухацтай хандах нь зөв. Түүнчлэн ямар ч асуудалд иргэдийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой" гэв. 

 
Гэрэл зургийг mpa.mn