Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Сүх-Очир: Гэртээ суунгаа гадаадаас мэдээллийн технологийн ажлын захиалга авдаг болно

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Энэ Есдүгээр сарын 7, 8-нд Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөгийг нийслэлийн Иргэний танхим, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д  зохион байгуулах гэж байна. 

Тус өдөрлөг мэдээллийн технологийн салбарт ажиллах хүсэлтэй иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нээлттэй болохыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ.

Эм Кэй Ай Ти /MKIT/ Сургалтын төвийн ерөнхий захирал Хуан Ин Гюү “Энэ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Монгол залуучууд гадаадад очоод ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг. Тэгвэл манай сургалтад хамрагдсанаар мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаараа давуу талтай юм. Энэхүү төсөл нь 2019 оныг дуустал үргэлжлэх тул олон залуучууд хамрагдаасай гэж хүсэж байна” гэлээ.

MKIT сургалтын төвийн захирал Ш. Төгсбаяр Сургалтын төв маань зөвхөн мэргэжлийн ангиас гадна бусад хэрэглээний програмын ангидаа оройн цагаар иргэдийг сургаж байгаа. Бүх сургалт үнэ төлбөргүй. Харин мэргэжлийн ангиудад суралцах хүсэлтэй хүмүүсийг таван үе шаттайгаар шалгаруулж, тэнцсэн суралцагчдыг бүртгэн авч сургадаг. Нарийн мэргэжлийн сургалтууд гурван сарын хугацаатай явагддаг бөгөөд одоогийн байдлаар 900 гаруй хүн бүртгүүлсэн байгаа" гэсэн юм. 

Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газрын дарга С.Сүх-Очир "Энэхүү өдөрлөгт БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл болох “Хү Из Холдинг” групп, “Нексжио” ХК, “Ипал” ХК, зэрэг Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх зэргийн компаниуд, КОИКА-ийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар оролцож сонгон шалгаруулалтыг хийнэ.

Тэнцсэн залуучууд БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагажих ажилтнаар явах бөгөөд бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд хариуцах юм.

Бид өмнө нь зөвхөн MKIT сургалтын төвдөө сурсан залуусыг сонгон шалгаруулж ажилд зуучилдаг байсан бол одоо бусад Монголын чадварлаг мэдээллийн технологийн ажилчдаа ч зуучлах боломжтой болж байгаа юм.

Солонгос улсад доод тал мэдээллийн технологийн 10,000 ажилтан хэрэгтэй байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс манай залуус эх орондоо амьдрангаа гадаадаас мэдээллийн технологийн ажлын захиалга авах боломжтой болж байна" гэсэн юм.

“Монгол-Солонгосын мэдээллийн технологийн салбарын нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийн үйл ажиллагааны хөтөлбөр

Зохион байгуулах үйл ажиллагаа

 Хугацаа

Оролцогч

Хаана

2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр

1.

Олон улсын мэдээллийн технологийн салбарын чиг хандлага, БНСУ-ын мэдээлэл технологийн салбарын төлөв байдал сэдэвт лекц

 

 

 

10:00-11:00

БНСУ-ын  Гадаад хэлний их сургуулийн Профессор Ким Бён-Чу

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Иргэний танхим

2.

Шагнал гардуулах ёслол

11:00-11:10

Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын /CITA/

3.

БНСУ-ын IT компаниудын ажлын байрны төлөв болон ажил хайгчдын байр суурь сэдэвт лекц

 

11:10-11:40

Who is Holding компанийн ерөнхийлөгч Ий Чон-Жун

4.

Илтгэл

11:40-12:10

“Эрдэнэ тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар

5.

БНСУ-ын аж ахуйн нэгжийн ажил эрхлэлт болон төслийн оролцооны нөхцөл, бэлтгэл сэдэвт лекц

 

 

12:10-13:00

MKIT мэдээлэл технологийн сургалтын төвийн захирал Хуан Ин-Гюү

6.

Анхан шатны ажлын ярилцлага

 

 

14:00-18:00

Who is , Мика,

Ипал, GTNMGL компаниудын төлөөлөгчид

НЗХГ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн сургалтын төв

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр

1.

Гүнзгий шатны ажлын ярилцлага /анхан шатны ярилцлагад тэнцсэн хүмүүс хамрагдана/

 

 

 

10:00-13:00

Who is , Мика,

Ипал, GTNMGL компаниудын төлөөлөгчид

 

 

НЗХГ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн сургалтын төв

2.

Монгол-Солонгосын мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын бизнес уулзалт

 

 

13:10-14:30

ICT, MMarket