Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын алдартай хөтлөгч цөмийн зэвсгийн туршилтын үр дүнг зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр болж өнгөрсөн устөрөгчийн бөмбөгийн туршилтын үр дүнг Хойд Солонгосын алдартай хөтлөгч Ри Чун Хи төрийн төв телевизийн сувгаар зарлажээ.

Эдүгээ 70 гаруй настай мэдээний хөтөч Ням гарагт телевизийн дэлгэцэнд  дахин гарсан нь ховор үзэгдэл байлаа. Тэрээр өмнө нь улсынхаа удирдагч нарыг нас барах үед болон цөмийн зэвсгийн туршилтын дараа албан ёсны мэдэгдлүүдийг хийдгээрээ дэлхий нийтэд танил болсон эмэгтэй юм.

Хоёр сарын өмнө Ри хатагтай тив хоорондын баллистик пуужингийн туршилтын талаар хамгийн сүүлд мэдээлж байжээ.

Солонгосын ард түмний хүндэтгэдэг оргил болох Пэкту уулын зураг бүхий хананы урд суусан Ри Чун Хи устөрөгчийн бөмбөгний туршилтыг “гайхалтай амжилттай” болсныг зарласан юм.

Энэ үеэр бас удирдагч Ким Жон Уны генералуудтайгаа ширээний ард суугаа гэрэл зургийг үзүүлж, туршилтыг гүйцэтгэх тушаалын эх хувийг үзүүлсэн байна.

Ри устөрөгчийн бөмбөгний туршилт нь тус улсыг “цөмийн зэвсэгтэй гүрэн гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх шийдвэрлэх алхам боллоо” хэмээн онцолжээ.

 

Эх сурвалж: AFP