Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос УСТӨРӨГЧИЙН БӨМБӨГ амжилттай туршсанаа зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:53 2017/09/03

Хойд Солонгосын төв телевизийн суваг өнөөдөр тус улс устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршсаныг зарлалаа. Энэ нь тус дэглэмийн зургаа дахь цөмийн зэвсгийн туршилт юм.

Ердийн атомын бөмбөгтэй харьцуулбал олон дахин хүчтэй устөрөгчийн бөмбөгийг Пёньян өмнө нь туршиж байгаагүй юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард хийсэн дөрөв дэх туршилтаа тэд устөрөгчийн бөмбөг гэж зарлаж байсан ч олон улсын мэргэжилтнүүд эргэлзээтэй хэмээн дүгнэж байв.

Тэгвэл энэ удаа амжилттай болсон бололтой. Тав дахь туршилтын үүсгэсэн чичиргээнээс 5-6 дахин, дөрөв дэх туршилтаас 11 дахин хүчтэй чичиргээ үүсгэсэн нь энэ удаагийн туршсан бөмбөгийн чадал 100 килотонн байх боломжтойг мэргэжилтнүүд дүгнэжээ.

Өнөөдөр өглөө Ким Жон Ун устөрөгчийн бөмбөгийг баллистик пуужинд суурилуулах үйл ажиллагааг биечлэн шалгаж байгааг мэдээлсэн юм.

Ээлжит туршилттай холбоотойгоор АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд ямар хариу арга хэмжээ авахаа хэлэлцэж эхэлсэн байна.

Мөн өнөөдөр Хятадад эхэлж байгаа BRICS-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогч улсууд болох БНХАУ, ОХУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк туршилттай холбоотой мэдэгдэл хийх нь тодорхой болжээ.

14:22 2017/09/03

Өнөөдөр зургаа дахь цөмийн туршилтаа хийсэн байж магадгүй байгаа Хойд Солонгосын дэглэм Улаанбаатарын цагаар 14:30 цагт чухал мэдэгдэл хийнэ хэмээн төрийн мэдлийн сувгаараа зарлажээ.

Үдээс өмнө 11:30 цагийн үед тус улсын зүүн хойд нутагт байрлах цөмийн туршилтын талбайгаас урьд өмнө бүртгэгдэж байгаагүй хүчтэй чичиргээ мэдрэгдсэнийг Хятад, Япон, АНУ батлаад байна.

Пёньян өнгөрсөн оны есдүгээр сард тав дахь цөмийн зэвсгийн туршилтаа хийж байсан юм. Сүүлд мэдрэгдсэн чичиргээ тав дахь туршилтынхаас 5-6 дахин, дөрөв дэх туршилтаас 11 дахин хүчтэй болсон байна.

Эх сурвалж: Yonhap News