Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Land Cruiser 300”-г есдүгээр сарын 12-нд танилцуулж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани есдүгээр сарын дундуур Германд болох Франкфурт Мотор Шоу үзэсгэлэн дээр шинэ загварын Land Cruiser машинаа үзүүлэхээр болжээ.

Шинэ машины талаар Тоёота илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тус компанийн мэдэгдэлд “Шинэ Land Cruiser нь таныг хүссэн газарт тань хүргэнэ. Мөн буцаан авчрах болно” гэсэн нууцлаг тайлбараас өөр зүйл байхгүй байгаа ажээ.

Зах зээлд одоо борлуулагдаж байгаа Land Cruiser 200 цуврал анх 2008 онд худалдаанд гарч байсан. Түүний өмнөх 100 цуврал нь 1998 онд зах зээлд гарсан юм.

Эндээс харвал Land Cruiser машиныхаа шинэчлэлийг 10 жил тутамд хийдэг Тоёота дараагийн 300 цувралаа зарлах болсон байх өндөр магадлалтай.

Франкфуртын шоун дээр Land Cruiser-ээс гадна C-HR хайбрид машины концепцийг Тоёота танилцуулахаар төлөвлөжээ.

Есдүгээр сарын 12-нд мөн Apple компани шинэ загварын iPhone гар утсаа танилцуулна.

Хоёр домогт бүтээгдэхүүний зарлагдах өдөр ийнхүү дараа долоо хоногийн Мягмар гарагт давхцаж байна.

 

Эх сурвалж: Yahoo Japan