Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын хилээс Оросын иргэдийг нүүлгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт болсон пуужингийн туршилтын дараа Хойд Солонгосын хилийн ойролцоо амьдардаг ОХУ-ын иргэдийг нутгийн гүн рүү нүүх тушаалыг орон нутгийн эрх баригчид өгсөн байна.

Түмэн голоор хуваагдах хоёр орны 38 км орчим хилийн зурвас дагуу амьдардаг 1,500 орчим иргэнд ийм шаардлага өгсөн гэнэ. Өнгөрсөн Мягмар гарагийн өглөө Хойд Солонгосын дэглэм Японы арлыг давуулж цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай пуужин харвасан нь он гарсаар Пёньяны явуулсан 13 дахь туршилт байлаа.

Өмнөд Солонгос-АНУ-ын арми жил бүрийн хамтарсан цэргийн сургуулилтаа хийж байх үед дээрх туршилт тохиож байгаа нь тохиолдлын хэрэг биш юм.

Туршилтын дараа НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Пёньянд эсэргүүцлээ илэрхийлсэн. Япон, АНУ-ын талууд нэмж эдийн засгийн хориг хэрэгжүүлэх тухай ярилцаж байгаа бол ОХУ, Хятад улсууд зэвсгээр бие биеэ сүрдүүлэхийн оронд хэлэлцээрийн ширээний ард суухыг талуудад уриалсан байна.

Иргэдээ хилээс холдож нүүх тушаалыг ОХУ-ын онцгой байдлын газар амаар өгсөн болохыг Кремлийн эх сурвалж баталжээ.

 

Эх сурвалж: Independent