Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукерберг “блоклогдохоос” хамгаалагдсан цорын ганц Фэйсбүүкчин

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хэрэглэгчийн тоо нь бараг 2 тэрбумд дөхөж байгаа Фэйсбүүк сүлжээний үүсгэн байгуулагч Марк Зукерберг зөвхөн өөртөө зориулсан онцгой эрх үүсгэсэн байж магадгүйг сэтгүүлчид илрүүлжээ.

Тодруулбал ямар нэг фэйсбүүк хуудсыг өөртөө үзэгдэхгүй болгох буюу “блок” хийх үйлдэл Маркийн хувьд үйлчилдэггүй юм байна.

Харин “unfollow” буюу дагахаа болих үйлдэл хэвийн үйлчилж байжээ.

Хэрвээ Марк Зукербергийн хуудсыг блоклох гэж оролдвол “энэ хуудсыг одоогоор блоклох боломжгүй байна” гэсэн алдааны мэдээлэл гардаг гэнэ.

 

Фэйсбүүк компанийн бусад дээд албан тушаалтнуудад ийм онцгой эрх байдаггүйг мөн илрүүлсэн байна. Тухайлбал дэд ерөнхийлөгч Шэрил Сандбергийн хуудас хэвийн “блоклогдож” байжээ.

 

Сэтгүүлч энэ талаар Фэйсбүүкийн албаны хүнээс тодруулахад “хэрвээ тухайн хуудас богино хугацаанд олон тооны блоклох хүсэлт хүлээж авсан бол ийм алдаа илэрч болзошгүй” гэж тайлбарласан байна.

Гэвч үүнийг батлахын тулд Америкчуудыг хамгийн их талцуулдаг ерөнхийлөгч Дональд Трампын хуудсан дээр туршихад хэвийн блоклогдож байжээ.

 

Тиймээс Марк Зукербергийг Трампаас олон хүн блок хийх гэж оролддог байх магадлал тун бага тул Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч өөртөө онцгой давуу эрх олгожээ гэж дүгнэж болохоор байна.

 

Эх сурвалж: Quartz