Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Морингийн даваа орчмын хөдөлгөөнийг хаажээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 10-хорооны нутаг Морингийн давааны орчимд малын гоц халдварт “Шүлхий” өвчин гарсантай холбогдуулан тухайн газарт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа.

28 хоног үргэлжлэх хорио цээрийн дэглэм тогтоосон тул хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.

Иймд иргэд та бүхэн Өлзийт хорооллын замыг сонгон зорчино уу гэж ЗЦА-аас мэдээллээ.