Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ iPhone-ийг есдүгээр сарын 12-нд зарлахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Apple компани жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ iPhone гар утас танилцуулах арга хэмжээгээ есдүгээр сарын 12-нд товлосон тухай Уолл Стрит Журнал өчигдөр мэдээлжээ.

Энэ удаа тэд гурван төрлийн загвар танилцуулна гэсэн хүлээлттэй байгаа. iPhone бүтээгдэхүүний 10 жилийн ойд зориулсан өндөр үзүүлэлттэй, тусгай загварыг iPhone 8 гэж нэрлэх тухай яриа гараад байгаа бөгөөд хүрээгүй, нүүрийг нь бүтэн эзэлсэн OLED дэлгэц, хүний нүүр таних 3D сканнер, кабельгүй цэнэглэх технологи зэргийг нэвтрүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Apple компани арга хэмжээнийхээ өмнө хэвлэл мэдээллийнхэнд урилга тараадаг. Тэгвэл удахгүй урилга нь тараагдаж, нээлтийн өдөр албан ёсоор баталгаажих бололтой.

 

Эх сурвалж: The Verge