Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Батсэлэм: Оюутны зээлийн бүрдүүлэх материалыг ЦАХИМААР шалгадаг болсон

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Оюутны хөгжлийн зээл олгож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин зээл олгох журмыг өнгөрсөн зургаадугаар сард шинэчилсэн. 

Шинэ журмаар: 

  • Бакалаврын орой, ичнээ магистр, докторт суралцагчид хамрагдана.
  • 18 нас хүрээгүй оюутны батлан даагч нь үндсэн зээлдэгч байж болно. 
  • Оршин суух харъяалал харгалзахгүйгээр зээл олгоно. 
  • Зээлийн баталгааг малчин эцэг эх нь гаргасан тохиолдолд зээлийг сар бүрээр хүү тооцож төлөх нөхцлийг нь хөнгөрүүлж, малчны зээлийн эргэн төлөлттэй ижил байлгах. 
  • Оюутны зээл авахын тулд бүрдүүлэх материалыг банк цахим хэлбэрээр шалгах гэх мэт зохицуулалт нэмэгджээ. 

​Шаардлага хангасан оюутнууддаа зээлийг хэвийн олгож байгаа

Уг зээл болон шинэчилсэн журмын талаар Боловсролын зээлийн сангийн дотоодын зээлийн албаны дарга Э.Батсэлэм "Банкууд зээл олгохгүй байгаа зүйл байхгүй.

Шаардлага хангасан оюутнууддаа зээлийг хэвийн олгож байгаа. Зээлийн бүрдүүлэх материалыг цахимаар шалгадаг болсон нь хаа хаанаа цаг хэмнэж байна. 

Хөдөө орон нутгийн оюутнууд Хаан банк, Хас банк, Голомт, Улаанбаатар банк, Төрийн банк болон Капитрон банкуудад зээл авах хүсэлтээ өгөх боломжтой.

Хамтран зээлдэгч нь Улаанбааатарт байгаа бол энд ч өгч болно" гэж тайлбарлалаа. 

Зээл авах оюутнуудын бүрдүүлэх материал: 

  • Иргэний үнэмлэх 
  • Сургуулийн нэхэмжлэх зэргийг бүрдүүлээд хамтран зээлдэгчийн хамт банканд хандана. 

Харин оюутны бусад мэдээллийг Боловсролын яамны нэгдсэн системээр дамжуулан банкны ажилтнууд цахимаар харах боломжтой болжээ. 

Оюутны хөгжлийн зээлд энэ жил 90 орчим тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Зээлийн шаардлага хангасан 41 мянга орчим оюутан хамрагдах боломжтой гэсэн тооцоог гаргасан байна.

Боловсролын зээлийн сангаас дараах төрлөөр оюутнуудад зээл олгож байна. 

Үүнд:

  1. Хүү бууруулах зээл /12 сар/
  2. Богино хугацаатай зээл / 12 сар/
  3. Урт хугацаатай зээл / 120 сар хүртэл/

Хүү бууруулах зээл

Хүү бууруулах зээл нь оюутны сургалтын төлбөрт төлөхөд зориулж өмнө олгосон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй /жилийн 5% хүүтэй/ зээлд шилжүүлэхийг хэлдэг байна. 

Уг зээлийг хичээлийн жилд 2 удаагийн давтамжтайгаар хэсэгчлэн олгож болдог. 

Өмнө олгосон зээлийн дуусах хугацаагаар, хамгийн ихдээ 12 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлөх аж. 

Богино хугацаатай зээл

Богино хугацааны зээл нь сургалтын төлбөрийн зориулалттай бөгөөд 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээл юм.  

Нөхцөл:

Богино хугацаат

Хүү:

5%

Хэмжээ:

Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр

Давтамж:

Жилд 2 хүртэл удаа

Хугацаа:/ сараар/

12 сар хүртэл

Уг зээл нь оюутан сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгах зээл ажээ. 

Урт хугацаатай зээл

Ерөнхий Боловсролын Сургуулийг төгсөгчдийн хувьд ЭЕШ-ын оноо 650-аас харин оюутнуудын голч дүн гурваас дээш бол урт хугацааны зээлд хамрагдана.

Зээлийн эргэн төлөлт 10 жил хүртэлх хугацаатай. 

Энэхүү зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна. Учир нь тухайн оюутан суралцаж байх хугацаандаа зөвхөн зээлийн хүүг төлөх боломжтой. 

Хүү бууруулах, урт болон богино зээлийн ерөнхий шаардлагыг танилцуулж байна. 

Ерөнхий шаардлага: 

  1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  2. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  3. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  4. Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
  5. Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  6. Богино болон хүү бууруулах зээлийн хувьд шинэ элсэгчид ЭЕШ оноо 400≤, оюутан 0 ≤; байна. Харин урт хугацаан зээлд шинэ элсэгчид ЭЕШ оноо 650≤, оюутан 0≤ байх юм. Тэргүүлэх ач холбоглолтой мэргэжилээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн 2.3≤ тохиолдолд урт хугацааны зээлд хамрагдах боломжтой;
  7. “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болох ажээ. 

Нэмэлт мэдээлэл:

  • Зээлдэгч тухайн сонгосон банкны тавигдах шаардлагыг хангасан байна /Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргавал давуу талтай. 
  • Банкны шаардлага хангасан зээл хүсэгч нь оршин суух харьяан дахь тус банкны дурын салбарт хандах боломжтой. 
  • Зээлийн хугацаа нь ОХЗээлийн сонгосон төрөлд заасан хугацаагаар олгогдоно
  • Зээлээр хэмжээ нь тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. Хичээлийн жилд 2 удаагийн давтамжтайгаар хэсэгчлэн олгож болно. 
  • Зээлийн материалыг ажлын 1-2 өдрийн дотор судална. 
  • “Оюутны хөгжлийн зээл”-ийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сар бүр тогтмол олгож байна. 

Оюутан жил бүр тухайн хичээлийн жилийн төлбөрийг зээлээр авч болох бөгөөд дараа жил нь дахин зээл авах боломжтой юм.