Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone утсан дээр ямар аппликэшнд хэдэн цаг зарцуулснаа мэдэх арга

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 26
IKON.MN
Зураг зураг

iPhone гар утасны хэрэглэгчид ямар аппликэшнийг хамгийн олон давтамжтай хэрэглэдэг, бүр хэдэн цаг зарцуулж байгаагаа мэдэх боломжтой юм байна. Энэ боломж iOS системд байдаг хэдий ч хүмүүс тэр болгон мэддэггүй ажээ.

Доор үзүүлсэн дарааллаар энэ мэдээллийг харах боломжтой.

Эхлээд үндсэн дэлгэцийнхээ "Settings" хэсэгт нэвтрээд "Battery" сонголтыг дарна.

 

 

Энд ямар аппликэшнүүд таны утасны батерейг хамгийн их үрж байгааг харуулсан мэдээлэл жагсаалт хэлбэрээр харагдах юм.

 

 

Жагсаалтын баруун дээд буланд цагны дүрстэй айкон харагдаж байгааг дарвал эдгээр жагсаалт зарцуулсан цагтайгаа харагдана.

 

 

Сүүлийн 24 цаг болон 7 хоногт ямар аппликэшнийг хэдэн цаг хэрэглэснээ эндээс харах боломжтой. Цагийн хувьд хоёр хэсэг тоо харагдаж байгаа. "Screen" гэсэн тодорхойолттой цаг нь таны уг аппликэшнтай идэвхтэй харилцсан цаг бол "Backgd" гэсэн тодорхойлолттой нь таныг харьцаагүй үед, дэлгэцийн ард уг аппликэшний ажилласан цагийг харуулж байгаа юм.

 

Эх сурвалж: The Next Web