Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Шатах эрхгүй” Galaxy Note 8 ухаалаг гар утсыг Самсунг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Самсунг компани өчигдөр Нью Йорк хотноо Galaxy Note 8 ухаалаг гар утсаа албан ёсоор танилцууллаа. Өнгөрсөн жил галын аюултай гэгдэн зах зээлээс буцаагдаж байсан Note 7 загварын залгамжлагч болж байгаа гэдэг утгаараа анхаарлын төвд байгаа бүтээгдэхүүн юм.

Шинэ утас нь Самсунгийн Galaxy S8, S8+ загваруудын томсгосон хувилбар гэж нэрлэж болохоор бөгөөд “S pen” хэмээх үзэгтэйгээрээ ялгаатай.

Танилцуулах арга хэмжээний богиносгосон видео бичлэг:

Note 8 загварын гол үзүүлэлтүүд:

  • 6.3 инчийн Super AMOLED дэлгэц
  • 6GB RAM
  • S8-ынхтай адил 10nm процессортой
  • 64GB үндсэн санах байгууламжтай, MicroSD картаар өргөтгөх боломжтой
  • 3,300 mAh баттерей
  • S Pen үзэг нь 0.7 мм нарийн үзүүр, 4,096 түвшний даралттай болсон
  • IP68 ангиллын ус, тоосны хамгаалалттай (1.5 метр хүртэл усны гүнд 30 минут тэсвэрлэнэ)
  • Нүүрний камер нь хосолсон бүтэцтэй
    • Телефото дуран нь 12 MP, f/2.4, 2x optical zoom
    • Өргөн өнцгийн дуран нь 12 MP, f/1.7

Самсунг шинэ утсаа өмнөх Note 7 шиг галд автахгүй гэж амлаж байна. Note 8 нь шинэ дотоод бүтэцтэй болж, баттерейг нь жижигрүүлсэн тул ийм эрсдэл байхгүй гэж тайлбарлажээ.

Тэд мөн үйлдвэрлэлдээ цоо шинэ 8 алхамт аюулгүй байдлын шалгуур нэвтрүүлснээ Note 8 бүтээгдэхүүнд ашигласан гэнэ. Самсунг үүнээс гадна Underwriters Laboratories (UL) компанитай гэрээ байгуулж, шинэ бүтээгдэхүүнүүдээ шалгуулан баталгаажуулалт авч байхаар болсноо мэдээлсэн байна.

Note 7 загвар нь дотор талын бүтэц, дизайны ноцтой алдаатай үйлдвэрлэгдэж, галын осол эндэгдэл гаргах болсон тул зах зээлээс эргүүлэн татагдсан юм. Самсунг үүнийхээ төлөө $3 тэрбум орчмын алдагдал хүлээсэн.

Шинэ гар утсыг гар дээрээ барьж үзэн, шинжилсэн мэргэжилтнүүдийн дүгнэлтийг бид удахгүй хүргэх болно.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

Эх сурвалж: Quartz