Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр компанид Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо

ikon.mn
2017 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

-Засгийн газрын өнөөдрийн /2017.08.23/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хүсэлт гаргасан “Дархан үйлдвэрлэл, технологиийн парк”, Орхон аймагт мөн ийм хүсэлт гаргасан “Эрдэнэт технопарк” ХХК-иудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олголоо.

Эдгээр төсөл хэрэгжсэнээр зах зээлд өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх, ард иргэдийг ажлын байраар хангах, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, улмаар орон нутгийн хөгжлийг дэмжих нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж үзжээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс