Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хамгийн өндөр шагналын сантай "Land Rover Cup 2017" энэ сарын 27-нд болно

ikon.mn
2017 оны 8 сарын 23
iKon.MN

Монголын хамгийн өндөр шагналын сантай "Land Rover Cup 2017" 5 дахь жилдээ болох гэж байна

"Вагнер Ази Автомотив ХХК" өөрийн үнэнч харилцагч, үйлчлүүлэгчдийн дунд энэхүү нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл ээлжит тэмцээнийг энэ сарын 27-нд Скай ресорт дахь Mt.Bogd гольф клубд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Зохион байгуулагчийн зүгээс жил бүр хамгийн өндөр шагналыг санал болгосоор ирсэн бөгөөд энэ жилийн хувьд Hole in one - буюу нэг цохилтоор оруулсан тохиолдолд 145,000,000 сая төгрөгний үнэтэй Discovery Sport машиныг шагнал болгохоор бэлджээ.

Тэмцээн үндсэн хоёр төрөлд явагдана. Үүнд:

  • Мэргэжлийн тамирчдын дунд 18 нүхний тэмцээн,
  • Мэргэжлийн бус тамирчдын дунд есөн нүхний тэмцээн зохион байгуулна.

Хэрвээ та "Вагнер Ази Автомотив" компанийн үйлчлүүлэгч бол наймдугаар сарын 27-ныг хүртэл өдөр бүр 19:00 - 20:00 цагийн хооронд гольфийн хичээлд үнэ төлбөргүй хамрагдаж, тэмцээн болох өдөр есөн нүхний анхны тэмцээнд оролцох боломжтой.

 

Дашрамд дурдахад "Вагнер Ази Автомотив" компани энэ жил шинэ машинуудаар Монгол дахь хэрэглэгчидээ ээлж дарааллан гайхшруулсаар байгаа юм.

Тэд дэлхийн зах зээлд борлуулалтаараа тэргүүлж буй Range Rover Velar машиныг өнгөрөгч сард оруулж ирсэн. Мөн дэлхийд машиныхаа нэрээр брэнд болсон Discovery машины шинэ загварыг худалдаалж эхэлжээ.

Түүнчлэн Монголд тун удахгүй нээлтээ хийх Jaguar машинууд нь
өнөөдөр албан ёсоор орж ирснийг дуулгая

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.