Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Б.Цэрэндоржийн гудамжны талаарх асуудлаар хэвлэлийн хурал хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 24
iKon.MN

          ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт

09:00 цагт “Монголын газрын зураг, газрын нэр судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ, Г корпус/-ын гурван давхрын хурлын танхимд зохион байгуулна.

ХСИС-ийн хээрийн сургалтын төвд

10:00 цагт Хууль сахиулахын их сургуульд элсэн суралцагчид буюу ирээдүйн офицеруудын цэргийн тангараг өргөх ёслол тус сургуулийн Гүнжийн хоолойд байрлах хээрийн сургалтын төвд болно. 

НЗДТГ-ын А танхимд

11:00 цагт Хотын дарга Нийслэлийн Байгаль Орчны Газарт гал унтраах тоног төхөөрөмж гардуулна. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт Иргэдэд оршин суугаа газраа өмчилөхөд дэмжлэг үзүүлэх гурван сарын аяны талаар Нийслэлийн Газрын албанаас мэдээлэл хийнэ.

Live conference center 

11:00 цагт Нобелийн шагналд нэр дэвшүүлэх болсон талаар мэдээлэл хийнэ. 

Монгол Ньюс хэвлэлийн төвд

12:00 цагт Хичээнгүй Сайд Б.Цэрэндоржийн гудамжны талаарх асуудлаар "Улаанбаатар Иргэдийн Форум" болон оршин суугчид хэвлэлийн хурал хийнэ.

"Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд

13:00 цагт Олон Улсын Нярайн Скрининг Шинжилгээний Холбооны Ази Номхон Далайн бүсийн 10-р чуулганы талаар хэвлэлийн хурал хийнэ.

Баянзүрх дүүргийн чуулганы танхимд

14:00 цагт Монголын Залуучуудын өдрийн хүрээнд шинээр иргэний үнэмлэх авч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэх гардуулах үйл ажиллагаа болно.

ОБЕГ-т

14:00 цагт Голомт банкны хамт олон Онцгой байдлын албаны 106 алба хаагчийн 1-3-р ангийн хүүхдэд тус бүр 100,000 төгрөгийн хуримтлалын дэвтэр гардуулна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.