Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хар салхины улмаас Хонг Конгийн сургуулиуд хаагдаж, нислэгүүд цуцлагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хато нэртэй далайн хар салхи Хятадын өмнөд эрэгт хүрэх бөгөөд Хонг Конг хот салхины зам дагуу байрлаж байгаа юм. Хонг Конгийн эрх баригчид хар салхины хамгийн өндөр зэрэглэлийн түгшүүр буюу 10 дугаар түгшүүрийг өнөөдөр өглөө зарлаад байна.

1946 оноос хойш ийм зэрэглэлийн түгшүүр 5 удаа л зарлагдаж байжээ. Хамгийн сүүлд 2012 онд Висент хар салхи дайрах үед зарлаж байсан юм. Хато нь Япон хэлээр тагтаа гэсэн үг бөгөөд уг хар салхи үдээс хойш Хонг Конгийг дайрна. Төвдөө 120 км/цаг хурдтай байгаа хар салхийг ноцтой хохирол учруулахуйц хэмжээний хүчтэй гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Сургуулиуд хаалгаа барьж, метронууд хэсэгчлэн зогсолт хийж байгаа бол олон зуун нислэг цуцлагдаад байна.

Өчигдөр Хонг Конгийн иргэд хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж, хар салхины үед хоргодохоор бэлтгэлээ базаажээ. Мөн өчигдөр буюу Мягмар гарагт хотод сүүлийн 132 жил тэмдэглэгдээгүй их халуун болж, агаарын хэм Цельсийн 36.6 хэмд хүрснийг цаг уурын ажиглалтын төв мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post