Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбаяр: Бид энэхүү тоглолтыг энх цагийн дуудлага гэж бодож байна

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Хурд” хамтлагийн санаачлагчаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхон нэгдэж “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг ирэх 09-дүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэхэд зохион байгуулах болсон талаар өнөөдөр мэдээллээ.

Бид энэхүү тоглолтыг энх цагийн дуудлага гэж бодож байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Хурд хамтлагийн ахлагч Д.Ганбаяр "Онцгой байдлынхандаа туслах, эх орныхоо төлөө хувь нэмэр оруулах зорилготой тоглолтыг хийхийн тулд нэлээд цаг хугацаа зарцууллаа. Энэ жил гал түймрээс болж маш их хохирол амссан.

Энэхүү хохирлыг нөхөх, Онцгой байдлын хамт олондоо туслах нэг арга бол ая дуугаа өргөх явдал юм байна гэсэн үүднээс уран бүтээлчдээ уриалаад энэхүү тоглолтыг зохион байгуулах гэж байна.Тиймээс иргэд, үзэгч сонсогчдоо хүрэлцэн ирэхийг урьж байна. Бид энэхүү арга хэмжээг энх цагийн дуудлага гэж бодож байна.

Төв цэнгэлдэхэд хамтдаа эх орныхоо төлөө нэг үдшийг дуулж хуурдан өнгөрөөцгөөе. Энэ намрын хамгийн том тоглолт энэ байх болно гэдгийг нэмж хэлье" гэсэн юм.

Тоглолтыг маш олон хүн дэмжин ажиллаж байгаа 
 
Гэрэл зургийг mpa.mn

Хурд хамтлагийн соло гитарчин Д.Отгонбаяр "Тоглолтыг маш олон хүн дэмжин ажиллаж байгаа. Тухайлбал хувь хүн, албан байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэн энэ тоглолтыг зохион байгуулахад хувь нэмэр оруулж байгааг хэлмээр байна" гэв.

Олсон орлогоо олон нийтэд нээлттэй зарлана
 
Гэрэл зургийг mpa.mn
Нийслэлээс мөн адил дэмжиж ажиллаж байгаа гэдгийг Хурд хамтлагийнхан хэлсэн юм. Тухайлбал хөгжим техник хэрэгсэл, тайз гэх мэт зүйлсийг бүрэн хангаж өгч байгаа юм байна. Хурд хамтлагийнхан тоглолтын бүх орлогыг Онцгой Байдлын Ерөнхий газарт хандивлана. Олсон орлогоо олон нийтэд нээлттэй зарлана гэдгээ хэвлэлийн хурлаар мэдэгдсэн юм.

Тоглолтын тасалбарыг 10,000 төгрөгөөр ticket.mn, 1900-1800 утсаар худалдаалж байна.