Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зах зээлд худалдаалагдаж байгаа ХАМГИЙН ХЯМД, БҮРЭН ЦАХИЛГААН автомашинууд

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын захиргаа саяхан бүрэн цахилгаан автомашинд татварын болон зохицуулалтын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан.

Дэлхийн автомашин үйлдвэрлэгч нар ч энэ чиглэлд эрчимтэй ажиллаж байгаа. Тэгвэл 2017 онд дэлхийн зах зээлд худалдаалагдаж байгаа бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, хамгийн хямд таван автомашиныг мэргэжилтнүүд тодруулсныг хүргэж байна.

 

5. 2017 Nissan Leaf

 

 

Эхлэх үнэ $31,545. Нэг цэнэглэлтээр 170 км зам туулна. Харин 2018 оны загвар нь 320 км зам туулдаг болно гэж Nissan амлаж байгаа юм.

 

4. 2017 Kia Soul

 

 

Эхлэх үнэ $33,145. Нэг цэнэглэлтээр 150 км зам туулдаг нь бусад машинтай харьцуулбал хамгийн богино зай. Гэхдээ түүний хямд үнэ, өвөрмөц дизайн нь энэ дутагдлыг нөхөж байгаа юм.

 

3. 2017 Volkswagen e-Golf

 

 

Зах зээлд энэ намар гарна гэж байгаа уг машины үнэ тодорхойгүй байна. Нэг цэнэглэлтээр 200 км зам туулах чадвартай тул өмнөх загварын туулах зайг 65 км-ээр ахиулсан юм.

 

2. 2017 Hyundai Ioniq Electric

 

 

Эхлэх үнэ $30,335. Нэг цэнэглэлтээр 200 км зам туулдаг. Үнэ болон туулах чадварын хувьд хамгийн сайн сонголтуудын нэгд тооцогдож байна.

 

1. Chevy Bolt

 

 

Эхлэх үнэ $37,495. Нэг цэнэглэлтээр 240 км зам туулж чадах энэ машиныг Теслагийн өрсөлдөгч гэж үздэг. Хамгийн хол зам туулах цахилгаан машин худалдаж авъя гэвэл Chevy Bolt зөв сонголт болно.

 

Эх сурвалж: Business Insider