Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

ikon.mn
2017 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "АПУ" ХК нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа "АПУ Дэйри" ХХК оноосон нэр бүхий охин компанийг шинээр үүсгэн байгуулах, "Эвэргрийн инвестмент" ХХК-ийг нэгтгэх замаар компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, хаалттай хүрээнд 321,304,553 ширхэг энгийн хувьцаа нэмж гарган эзэмшүүлэх, хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрүүдийг тус тус гаргасан байна.

Хурлын шийдвэртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Дээрх шийдвэрүүд гарсантай холбогдуулан Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас шийдвэр гарсан огноо: 2017 оны 8-р сарын 18-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2017 оны 9-р сарын 29-ний өдрийг хүртэл

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 360 төгрөг

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол "АПУ" ХК болон "БиДиСек ҮЦК" ХК-д хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэгч "АПУ" ХК:   УБ, ХУД 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, компанийн байр, холбогдох утас: 11-344837

Андеррайтер "БиДиСек ҮЦК" ХК: УБ, СБД 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 27/1 байр, холбогдох утас: 11-313108, 99010288

 

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ