Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Америкийн Өдрүүд 2017” үзэсгэлэн худалдааны павильон түрээсийн онцгой хөнгөлөлт 8-р сарын 25-нд дуусна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 8 сарын 23
Сурталчилгаа

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-аас Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй “Америкийн өдрүүд 2017” үзэсгэлэн худалдаа 9-р сарын 16, 17-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна.

 

Тус үзэсгэлэнд Америк бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулагч аж ахуйн нэгж, хувь хүн, болон албан байгууллагууд оролцох боломжтой ба 8-р сарын 25-наас өмнө бүртгүүлж павильоны түрээсээс 100,000₮ хэмнэх боломжтой. Мөн хоёр дахь удаагаа оролцож байгаа бол үнийн дүнгээс нэмэлт 10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Энэхүү 2 өдрийн үзэсгэлэн худалдаа нь АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд нэг цэгээс танилцуулах, Монгол улсад дэлхийн чанар, стандартыг нэвтрүүлэн ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд ойртуулах зорилготой юм.

“Америкийн Өдрүүд 2017” үзэсгэлэн худалдаа нь Монгол Улсад борлуулж буй бүх төрлийн Америк бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг нэгэн дор цуглуулдаг цорын ганц уламжлалт арга хэмжээ юм.

Зохион байгуулагдаж эхэлсэн цагаас хойш үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжийн тоо болон үзэсгэлэнг үзэн сонирхогчдын тоо тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 50 аж ахуйн нэгж оролцож байсан бол 2016 онд 90 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм.

Үзэсгэлэнг зохион байгуулагчид энэ жилийн үзэсгэлэнг илүү өргөн дэлгэр хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна.

Үзэсгэлэнд оролцсоноор

  • Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдан авагч, хэрэглэгч, бизнесийн эрхлэгчдэд хүргэх, борлуулах;
  • Үзэсгэлэн худалдааны нэгдсэн хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцон өөрийн байгууллагын үйл ажиллагааг таниулан сурталчлах;  
  • Шинэ бизнесийн боломж, түнш олох зэрэг боломжуудыг эдлэх болно.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭ

(2017 оны 8-р сарын 25 хүртэл)

Өргөтгөсөн павильон 550,000 (2 өдөр)

Стандарт павильон 300,000 (2 өдөр)

  • 9 м2 павильон
  • 1 ширээ (120x80)
  • 2 сандал
  • Цахилгаан
  • 2 гэрэл
  • Давуу байрлал
  • 6 м2 павильон
  • 1 ширээ (120x80)
  • 2 сандал
  • Цахилгаан
  • 2 гэрэл
 

Бүртгэлийн хугацаа 2017.09.06-ныг дуустал үргэлжлэх ба үзэсгэлэнд оролцохыг хүссэн байгуулагууд Англи болон Монгол хэл дээр бүртгэлийн хуудсыг бөглөх боломжтой. Зөвхөн АмЧамын гишүүн байгууллагуудад ивээн тэтгэгч болох боломж нээлттэй ба үзэсгэлэнгийн талбай хязгаартай.

Дэлгэрэнгүй мэдээллийг munkhjargal@amcham.mn болон 99997104; 7000 3437 утсаар авах боломжтой.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны оффис юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.