Швед улсын Ёоккмокк тосгонд болсон Дэлхийн цаа буга маллагчдын 6 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Норвеги улсын Финнмарк мужийн Каутокейно тосгон, Хөвсгөл аймгийн Цагааннуур сум УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачлагаар ах дүү хот болж, засаг захиргааны нэгжүүд хамтран ажиллахаар боллоо.
Хөвсгөл хөгжил сан болон Дэлхийн цаатны холбооны хооронд 2016 оны 10-р сард байгуулсан хамтийн ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэж буй анхны томоохон ажил болж байна.