Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлэв

Монголын мэдээ
2017 оны 8 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын эхний долоо хоногт багтаан зарлан хуралдуулах” зарлиг гаргуулах хүсэлтийг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ.

Тэрбээр дөрвөн үндэслэлээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ёстой гэж үзсэн байна. Тодруулбал,

  • Улсаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийн санхүүжилтийн асуудлыг улсын төсөвт тусгуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулах,
  • Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр “Чингис” бондын эргэн төлөлт болох 500 сая доллар, мөн оны тавдугаар сард БНХАУ-аас зээлсэн нэг тэрбум доллартай тэнцэх юанийн зээлийн хүү болох 160.0 сая долларыг төлөхөөр байгаа тул бэлтгэл ажлын талаар хэлэлцэж шаардлагатай арга хэмжээг авах.
  • Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан эсэхэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг нэн даруй гаргуулах,
  •  Төсөвт тодотгол хийж, багш нарын зохих нэмэлт цалин, урамшууллыг төсөвт тусгуулах гэсэн үндэслэлийг нэрлэсэн байна.

УИХ-ын тухай хуулийн 16.2 дахь заалтад зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан тохиолдолд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах хууль эрхзүйн боломжтой аж.

 

Зураг