Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, БНХАУ хар тамхи, худалдааны луйврын эсрэг хамтран ажиллана

А.Намуун, iKon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ГЕГ-ын Гаалийн цагдаагийн газрын дарга Лю Сиао Хуй, Хөх хотын Гаалийн цагдаагийн газрын дарга Жоу Жюн нартай ажлын уулзалт хийлээ.

Уулзалтаар гаалийн зөрчил, хар тамхитай тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах эрх зүйн орчинг баталгаажууллаа. 

Хамтын ажиллагааны хүрээнд зөрчлийн мэдээлэл солилцох, мэргэшүүлэх сургалт хийх, хар тамхи илрүүлэх техник хэрэгслийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хоёр тал тохиролцжээ.

БНХАУ-ын цагдаагийн газраас зургаан төрлийн хар тамхи илрүүлэх 10 иж бүрдэл хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар