Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаадын зөвлөх, мэргэжилтнийг өндөр үнээр авалгүй хилийн чанадад мэргэжил эзэмшсэн иргэнээ ажиллуулах нь зүйтэй"

ikon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
 

Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор өнөөдөр Төрийн ордонд болж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь уншиж сонордууллаа.

Мэндчилгээнд,

Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж байгаа болон эх орондоо суралцаж буй оюутан залуус, хилийн чанадад боловсрол эзэмшсэн салбар салбартаа тэргүүлэгч үе үеийн төгсөгчид өө!

Эх орны маань гэрэлт ирээдүй, их бүтээн байгуулалтын эзэд болох оюутан, залуучууд Та бүхэн эвлэлдэн нэгдэж, хилийн чанад дахь монгол оюутан залуусын анхдугаар нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Та бүхний Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах цаашдын их үйлсэд амжилт хүсэн мэндчилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй энэ удаагийн чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Монгол залуус Та бүхэн эх орныхоо мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийн төлөө өөрсдийн санал, санаачилгыг дэвшүүлэн чуулж буй явдлыг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр байна.

Хилийн чанадад оршин сууж буй иргэдээ нэгдсэн бүртгэлд хамруулах, дэлхийн топ сургуулиудад Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, хилийн чанадад боловсрол эзэмшиж байгаа болон ажил эрхэлж байгаа залуусыг эх орондоо түр хугацаанд буюу бүрмөсөн суурьшиж ажиллах таатай нөхцөлийг хангахад Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ хүрээнд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Зөгийн үүр” “Дэлхийн монголчууд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Манай улс уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлж эхлээд олон жил өнгөрсөн ч гадны зөвлөх үйлчилгээ авсаар байна. Цаашдаа гадаадын зөвлөх, мэргэжилтнийг өндөр үнээр авалгүй, хилийн чанадад нарийн мэргэжил эзэмшсэн иргэнээ ажиллуулах нь зүйтэй юм.

Монгол Улсын хөгжлийн бодлого нь “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай уялдаж, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох олон улсад өрсөлдөх ур чадвар бүхий монгол хүнийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн чадварлаг хүний нөөцийн системийг хөгжүүлэх, боловсронгуй болгоход чиглэж байна.

Олон улсад өрсөлдөх чадвар бүхий шинэ цагийн шилдэг мэргэжилтэн олноор бэлтгэгдэж, Монгол Улсаа хөгжлийн шинэ шатанд гаргахыг хүсэн ерөөе гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.