Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Android O албан ёсоор Android Oreo боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Хэдэн сар хүлээлгэсний эцэст Google компани шинэ Android системийнхээ нэрний O үсгийг “Oreo” болохыг албан ёсоор зарлалаа.

Ямар нэг амттаны нэрийг мобайл үйлдлийн системийнхээ шинэ хувилбарт өгдөг уламжлал Google-д бий. Анх О үсэг зарлагдах үед “Oreo” жигнэмэгний нэрийг гэж ихэнх хүмүүс таамаглаж байв. Энэ нь Google компани хоёр дахь удаагаа амттаны брэндтэй хамтран системийнхээ шинэ хувилбарын нэрийг гаргаж байгаа тохиолдол юм.

Өмнө нь тэд Nestle компанитай хамтран Android 4.4 хувилбараа Kitkat гэж нэрлэж байсан. Тэдний тохиролцоонд ямар нэг төлбөр мөнгөний асуудал яригдаагүй, зөвхөн харилцан ашигтай байдлаар хамтран ажилласан гэдэг.

Android-ийн шинэ хувилбар бүрт зориулж Google хөшөө босгодог.

 

 

Тэд өчигдөр Нью Йорк хотод Android Oreo-д зориулан супер баатрын дүртэй хөшөө босгожээ. Америк даяар нар хиртэлт тохиож байсантай давхцсан тул мөн Oreo жигнэмэгийг хиртсэн нартай адилтгасан байна.

Android Oreo системийн бета хувилбар Google-ийн Android Open Source Project платформ дээр тавигджээ. Албан ёсоор эхний ээлжинд Google-ийн Pixel, Nexus утаснуудад гарах юм.

 

Эх сурвалж: The Verge